Нийт оюутнуудын анхааралд
Огноо:Улаан бурхан өвчин нь нийгмийн хурдан тархацтай халдварт өвчин тул МУИС-ийн оюутнуудыг вакцинд яаралтай хамруулах шаардлага гарлаа.
Зохион байгуулалтыг Оюутны албанаас хийх бөгөөд ХӨСҮТ-өөс эмч, вакциниорын баг ирж ажиллах тул вакцинд хамрагдах хүсэлтэй оюутнууд харъя сургуулийн оюутны албандаа бүртгүүлнэ үү. (Бүрэлдэхүүн сургуулийн оюутны албаны мэргэжилтнүүд хамрагдах оюутнуудын судалгааг гарган, сургууль бүр дээр өрөө бэлтгэн оюунуудаа зохион байгуулан ажиллах болно.)
Жич: Вакцинд хамрагдах оюутны судалгааг авахдаа дараах 3 тохиолдолд вакцинд хамрагдахгүй шаардлагагүй болохыг анхаарна уу:
- Улаан бурхнаар өмнө өвдөж байсан
- Сайн дураар вакцинд хамрагдсан
- Өнгөрсөн жил МУИС-ийн оюутны дотуур байранд амьдарч байх үедээ вакцинд хамрагдсан хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагагүй.
Вакцин үнэ, төлбөргүй