Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Зүүн Азийн чухал ургамлууд II” номын нээлт боллоо

Огноо: 2016-02-19

ШУС-ийн Биологийн тэнхим нь (хуучнаар Биологи, биотехнологийн сургууль) нь Солонгосын Үндэсний Арборетум (Korea National Arboretum), Солонгосын Биологийн Нөөцийн Хүрээлэн (National Institute of Biogical Resource), Зүүн Азийн Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Сүлжээ (East Asian Biodiversity Conservation Network) зэрэг байгууллагуудтай 2012 оноос эхлэн Монгол орны Биологийн Олон Янз Байдлыг судлах чиглэлээр нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн.

Зүүн Азийн Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах Сүлжээ (East Asian Biodiversity Conservation Network) Олон Улсын Байгууллага нь 2014 онд байгуулагдаж Зүүн Азийн хэмжээнд Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон 6 улсын 8 байгууллагыг (Солонгосын Үндэсний Арборетум, Монгол Улсын Их Сургууль, ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Ботаник цэцэрлэг Хүрээлэн, ОХУ-ын Эрхүүгийн Их Сургуулийн Ботаник цэцэрлэг, БНХАУ-ын ШУА-ийн Хэрэглээний Экологийн Хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Өмнөд Хятадын Ботаник Цэцэрлэг, Япон улсын Ой, Ойн бүтээгдэхүүн Судлалын Хүрээлэн, Тайваны Ой Судлалын Хүрээлэн) багтаасан Олон Улсын Сүлжээ юм.

Энэхүү Олон улсын сүлжээнд нэгдсэн байгууллагууд нь Биологийн Олон Янз Байдлыг Хамгаалах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх болон хамтын бүтээлийг хэвлүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэгээхэн хэсэг болох хамтран хэвлүүлсэн хоёр номын нээлтийг Хамтарсан төслийн удирдагч ХШУИС-ийн профессор, доктор Н.Батхүүгийн санаачлагаар МУИС-ийн Ойн генетик, экофизиологийн лабораторид 2014 оны 2 сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Номын нээлтийн ёслолд ШУС-ийн захирал профессор Б.Баяртогтох, Монгол Улсын Гавъяат багш, профессор Ц.Жамсран, ШУ-ны доктор профессор Ц.Цэндээхүү болон номын Монголын талын хамтран зохиогчид, МУИС-ийн Төв номын сангийн төлөөлөл оролцов.

Анхны бүтээл болох “Зүүн Азийн чухал ургамлууд: Ургамал түүх өгүүлнэ~Important Plants of East Asia: Plants tell stories” ном нь 2014 онд хэвлэгдсэн бол хоёр дахь бүтээл нь “Зүүн Азийн чухал ургамлууд II: Эндемик ургамлын түүх~ Important Plants of East Asia: Endemic plan stories” сэдэвтэйгээр 2015 онд хэвлэгдсэн байна.

1-8

Үргэлжлэлийг эндээс: http://news.num.edu.mn/

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X