Нийслэлийн хөдөлмөрийн газар “Оюутан суралцагчдыг цагийн ажилд зуучлах журам”-ыг батлан гаргалаа
Огноо:Манай улсын суурин хүн амын 21,7 хувийг 15-24 насны залуучууд эзэлж байгаа ба тэдгээрийн 28,1 хувь буюу 175,0 мянга нь төрийн ба төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллеж, МСҮТ-дэд суралцаж байна. Иймд Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Хөдөлмөрийн газраас оюутнуудын өдөр тутмын хэрэглээгээ хангах, хөдөлмөрт бэлтгэх, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болох, төлөвших, ажлын байранд дадлагажих зэрэг эдийн засаг, нийгмийн хэрэгцээ нэмэгдэж байгаатай уялдуулан оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготойгоор "Оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах журм"-ыг баталжээ.
<Оюутан залуусыг цагийн болон түр ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр>
ОЮУТАН, СУРАЛЦАГЧДЫГ ЦАГИЙН АЖИЛД ЗУУЧЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 12.1, 16.1 дэх заалтуудыг үндэслэн Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2015 оны 9 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн Оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чиг үүрэг, удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийг хичээлийн бус цагаар орлого олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор цагийн ажилд зуучилна.
Хоёр. Хамрах хүрээ, хэрэгжүүлэх зарчим, санхүүжилт
2.1 Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна. Үүнд:
-
25 хүртэлх насны, их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчид
-
2014 оноос хойш, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчид
2.2 Оюутан залуучууд хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдах ба дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-
Оюутны үнэмлэх
-
1 хувь цээж зураг
-
Цагийн ажлын бүртгэлийн анкет /цахимаар эсвэл өөрийн биеэр ирж бөглөх/
-
www.ovutan-aiil.mn цахим хаяг
2.3 Оюутан, суралцагчдыг хичээлийн бус цагаар, хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил, хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангана.
2.4 Тус арга хэмжээг Улаанбаатар хотод Нийслэлийн Хөдөлмөрийн газар их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдээр дамжуулан зохион байгуулна.
2.5 Санхүүжилтийн эх үүсвэр нь Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сангийн хөтөлбөрт хуваарилсан хөрөнгө байна. Хөдөлмөрийн яам нь цагийн ажилд зуучлах үйл ажиллагааны зардлыг Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хуваарилах бөгөөд цагийн ажлын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зардлыг ажил олгогч хариуцна.
2.6 Оюутнуудад цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь өдөрт 4 цагаас, долоо хоногт 20 цагаас илүүгүй байна. Хичээлийн жилийн завсарлага буюу зуны амралтын хугацаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.
Гурав. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын эрх, үүрэг
3.1 Оюутан, залуучууд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийг цагийн ажилд бүртгэх, цагийн болон түр ажлын байранд зуучилна.
3.2 Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэдэх Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 80 төвийн багш, ажилтнуудыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллана.
3.3 ОХЭДТ-ийг хариуцсан ажилтантай хамтран ажиллах гэрээг байгуулна.
3.4 Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв тус бүр нэг оюутныг цагийн ажлын хүрээнд ажиллуулах ба урамшууллыг ХЭДС-аас хуваарилсан хөрөнгөнд багтаан үр дүнг харгалзан олгоно.
3.5 ОХЭДТ-д хичээлийн жилийн хугацаанд 8 сарын турш оюутан ажиллуулах ба нэг оюутны ажиллах хугацаа сард 20 хоногоос илүүгүй байх ба өдөрт үргэлжлэх хугацаа 4 цаг байна.
3.6 Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн багш, төвд ажиллах оюутнуудыг чадавхижуулах
3.7 www.oyutan-aiil.mn цахим хуудсыг ажиллуулж, мэдээллийг тогтмол баяжуулна.
3.8 Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг оюутан залуучуудад ганцаарчлан болон бүлгээр өгөх, хөдөлмөрийн харилцаа, сэтгэл зүйн сургалтуудыг зохион байгуулах
3.9 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг хөдөлмөрийн яармаг, хэлэлцүүлэг зохион байгуулна.
3.10 Оюутан залуучуудыг эх орныхоо байгаль, орчныг хамгаалах, нөхөн сэргээх, амьдарч буй орчны нийтийн эзэмшлийн гудамж, талбайд бүтээн байгуулалт хийх, сайжруулах зэрэг нийтийг хамарсан ажилд хамруулж, түр ажлын байраар хангана.
3.11 Хөдөлмөрийн нэгдсэн лавлах 1800-1896 тусгай дугаарыг ажиллуулан цагийн болон түр ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн холбогдох хууль, тогтоомжуудыг сурталчилна.
3.12 Арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцэж, иргэд олон нийтэд ил тод мэдээлнэ.
3.13 Оюутны смарт карт олгох ажлыг зохион байгуулна.
Дөрөв. Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвүүдийн эрх, үүрэг
4.1 Их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв"-өөс оюутан болон төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг гаргаж, мэдээллийн сан үүсгэнэ.
4.2 Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд бүртгэж, мэдээллийн сан үүсгэнэ.
4.3 Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд тогтмол зуучлах, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах
4.4 Төвүүд нь Нийслэлийн Хөдөлмөрийн газар болон бусад ОХЭДТ-үүдтэй нягт уялдаатай ажиллаж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл болон төвийн үйл ажиллагааг сурталчлан ажиллана.
4.5 www.ovutan-ajil.mn цахим хуудсанд цагийн болон түр ажлын байрны захиалга, ажил хайж буй оюутны мэдээлэл, төвийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оруулж, баяжуулна.
4.6 Төвийн багш, ажилтнууд нь оюутан залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгөх
4.7 Оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг яармагийг хамтран зохион байгуулна.
4.8. ОХЭДТ-ийн үйл ажиллагааг тогтмол явуулж, мэдээлэл сурталчилгааг өөрийн сургуулийн оюутан залуучуудад түгээнэ.
4.9. ОХЭДТ ажиллах цагийн ажил хийх оюутныг сонгон шалгаруулж удирдан чиглүүлэх ажпыг тухайн төвийг хариуцсан ажилтан болон НХГ-аас удирдан мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.
Тав. Удирдлага зохион байгуулалт, хяналт, тайлагналт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар мэргэжлийн удирдлагаар хангаж, Нийслэлийн Хөдөлмөрийн газар зохион байгуулна.
5.2. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд нь ОХЭДТ-д ажилласан оюутны гүйцэтгэсэн ажлын тайлан, ирцийн мэдээг cap бүрийн 25-нд Нийслэлийн Хөдөлмөрийн газарт ирүүлнэ.
5.3. ОХЭДТ нь тайланг хагас, бүтэн жилээр гаргаж Нийслэлийн Хөдөлмөрийн газарт ирүүлнэ.
5.4. Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь хөтөлбөрийн дэлгэрэнгүй тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, Хөдөлмөрийн яаманд хүргүүлнэ.
5.5. Арга хэмжээг санхүүжүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, бичиг баримт хуурамчаар үйлдсэн болон бусад зөрчил, дутагдал гаргасан нь холбогдох байгууллагаас хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдвол хариуцлагыг холбогдох хууль, тоггоомжийн дагуу шийдвэрлэнэ.