Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС: Хууль зүйн сургуулийг Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгох ёслол боллоо

Огноо: 2016-02-15

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 452 тоот тогтоолоор Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн.

Улмаар хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн энэ өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгох ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө. Ёслолын арга хэмжээнд Гавьяат хуульч Б.Чимэдийн гэр бүл болоод үр хүүхдүүд, хууль зүйн сайд, салбарын үе үеийн төлөөлөгчид, МУИС-ийн удирдлагууд болон эрдэмтэн багш нар байлцлаа.

Шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид 1966 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

Б.Чимид нь Монгол Улсын засаг захиргааны анхны нэгж, батлан хамгаалах салбар, боловсролын салбар, шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвар, дадлага, туршлагаа зориулсан судлаач байлаа. Улс төрийн чухал баримт бичгүүд, хууль боловсруулах ажлыг тасралтгүй хийсний дотор шинэ Үндсэн хууль боловсруулахад мэргэжил, арга зүйн талаар зохицуулан оролцож, парламентаар хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн эх баригчаар томилогдон ажилласан юм. Хуульч боловсон хүчин бэлтгэх ажилд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулан, Эрх зүйн үндэс,  Монголын төр, эрх зүйн түүх, Үндсэн хуулийн болон захиргаа, санхүү, иргэний эрх зүй, хүний эрх, захиргааны шүүхийн асуудал зэрэг мэргэжлийн олон хичээл зааж, олон мянган хуульч бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч юм.

1-6

Үргэлжлэлийг: num.edu.mn -ээс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X