Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно
Огноо:
1981-2016
Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан онол, практикийн ач холбогдол бүхий энэхүү эрдэм шинжилгээний хурлын зорилго нь зайнаас тандан судлал, геомэдээлэлзүйн шинэ үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн таниулах, харилцан санаа бодлоо солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа олон нийтэд сурталчилан таниулахад оршино.
Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулагдсан эрдэм, шинжилгээний хурлыг 2016 оны 3 сарын 15-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхимтэй хамтран судлаач болон шинжээчид, их, дээд сургуулийн багш, оюутнуудын дунд хоёр түвшинд аман болон үзүүлэн (poster) хэлбэрээр зохион байгуулна.
Нэгдүгээр буюу -бакалаврын түвшинд:
- Эхний шатанд ирсэн нийт илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулж дараагийн шатанд оролцуулна.
- Илтгэлийг 2016 оны 3-р сарын 1 хүртэл МУИС-ШУС-Газарзүйн тэнхим, Байгаль орчны зайнааас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн системийн сургалт судалгааны лабораторид хэвлэмэл 1 хувь, мөн электрон хэлбэрээр хүлээн авна.
Хоёрдугаар буюу -судлаач, багш нарын дунд:
- Эхний шатанд шүүгчдийн бүрэлдэхүүн ирсэн нийт илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг шалгаруулж дараагийн шатанд оролцуулна.
- Илтгэлийг 2016 оны 3-р сарын 1 хүртэл МУИС-ШУС-Газарзүйн тэнхим, Байгаль орчны зайнааас тандан судлал ба Газарзүйн мэдээллийн системийн сургалт судалгааны лабораторид хэвлэмэл 1 хувь, мөн электрон хэлбэрээр хүлээн авна.
Илтгэлийн агуулга
Эрдэм, шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл нь орчин үеийн геомэдээлэлзүйн асуудлууд, ялангуяа зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системтэй холбоотой дараах сэдвүүдийг хамаарна. Үүнд:.
- Геомэдээлэлзүйн хууль эрхзүйн орчин, стандарт
- Геомэдээлэлзүйн програмчлал
- Геологи, уул уурхай
- Байгаль орчин
- Хот ба бүс нутаг төлөвлөлт
- Экологи байгаль хамгаалал
- Хөдөө аж ахуй
- Байгалийн болон нийгмийн газарзүй
- Цаг уур, уур амьсгал, ус судлалын хэрэглээ
- Аялал жуулчлал
- Зайнаас тандсан мэдээний боловсруулалт, дүн шинжилгээний аргазүй
- Газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт
- Цөлжилт, хуурайшилт
- Ойн мониторинг, доройтол
- Байгалийн гамшгийн мониторинг
- Идэвхитэй тандан судлалын технологи
- Геомэдээлэлзүйн боловсрол
Илтгэлд тавигдах шаардлага
- Шинжлэх ухааны үндэслэлтэй, шинжлэх ухааны тодорхой арга зүйг ашигласан байх;
- Шинэлэг санааг дэвшүүлсэн байх; о Практик ач холбогдолтой байх;
- Доорхи бичлэгийн стандарт шаардлага хангасан байна. Үүнд:
- Microsoft Office Word 2009 ба түүнээс хойш хувилбар, Times New Roman,
- Size 12, хуудасны дээд, доод, баруун талаас 2 см, зүүн талаас 2.5 см зай авна, А4 бичгийн цаас, мөр хоорондын зай 1.5 байх, Эх хувь Хуудасны too 10-аас ихгүй байх;
- Үндсэн бүтээл нь абстракттай байх ба хавсралттай байж болно. Бүтээлд ишлэл, зүүлт, ашигласан ном, эх сурвалжийн жагсаалт гэх мэт судалгааны ажлын үр дүнд зайшгүй тавигдах шаардлагууд хангагдсан байх;
- Албан байгууллагын нэр, Илтгэлийн сэдэв, Зохиогчийн овог нэр, хаяг (email), холбоо барих утасыг тодорхой бичих
Илтгэл хүлээн авах хугацаа: Илтгэлүүдийг хүлээж авах эцсийн хугацаа нь 2016 оны 3 дүгээр сарын 7-ний 15.00 цаг хүртэл байна.
Шалгаруулалт, хэвлэх
Нэгдүгээр түвшинд ирүүлсэн илтгэлүүд ШУА, их дээд сургуулиуд болон бусад холбогдох салбарын эрдэмтэд, докторуудын бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулах бөгөөд шалгарсан илтгэлүүдийн тухай мэдээллийг 3 сарын 8-нд зохиогчид холбогдох хаягаар эргэн мэдээлнэ. Нэгдүгээр болон хоёрдугаар түвшинд шалгарсан, эрдэм шинжилгээний өгүүллэгийн шаардлагыг хангасан илтгэлүүд эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болгон хэвлэгдэнэ.
Эрдэм шинжилгээний хурлын тов
2016 оны 3 дугаар сарын 15
Хураамж
Хурлын эмхэтгэлд эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэхэд зориулан 1 илтгэл 20000 төгрөгийн бүртгэлийн хураамжтай байна.
Холбоо барих утас: 99843579, 99242560
Email: bolorchuluun@num.edu.mn; tsogtdulam@num.edu.mn, muugiil 113@yahoo.com