Оюутны байгууллага, клубуудыг төслийн сонгон шалгаруулалтад урьж байна
Огноо:МУИС-ийн Оюутны албанаас 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд хэрэгжүүлэх боломжтой төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.
А. Сонгон шалгаруулалтын зорилго:
Чанартай, үр өгөөжтэй, хүртээмжтэй, оюутны өөрийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээг үзүүлэх замаар оюутны хөгжлийг дэмжих, тэднийг нийгмийн идэвхтэй гишүүн болгон хөгжүүлэхэд оюутны байгууллага, клубын оролцоог хангахад чиглэнэ.
Б. Төслийн хамрах хүрээ, үндсэн чиглэл:
- Оюутны мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжих
- Урлаг, соёл, спортын авьяас чадварыг нээх хөгжүүлэх
- Илтгэх, мэтгэлцэх ур чадварыг нэмэгдүүлэх
- Эрүүл амьдрал, эрүүл ахуйн зөв хэвшлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
- Оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварыг нэмэгдүүлэх,
- Сурах явцад дэмжлэг үзүүлэх, зөвлөх
- Хувь хүний хөгжил, манлайллыг хөгжүүлэх
- Нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаа
- Нийгмийн зорилтот бүлэгт хандсан нөлөөлөл, хамгааллын үйл ажиллагаа
- Мэргэжил, элсэлт, сургууль сурталчилах үйл ажиллагаа
Жич:
Зарлаж буй төслийн хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, бэлэг тараах зэрэг халамжийн үйл ажиллагаа, баяр наадам, шоу цэнгээн хийхэд дэмжлэг үзүүлэхгүй.
В. Төсөл ирүүлэх клуб, байгууллагад тавих шаардлага:
- Хүсэлт ирүүлж буй клуб, байгууллагын сүүлийн 1 жилийн үйл ажиллагааны тайлан /товч бөгөөд тодорхой/
- Клуб, оюутны байгууллагын зорилго, үйл ажиллагааны танилцуулга, гишүүдийн тойм мэдээлэл, хүснэгтийн дагуу хийнэ үү.
[gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/01/мэдээлэл-авах-хүснэгт.docx"]
Г. Төслийн баримт бичигт тавих шаардлага
- Төслийн үндэслэл, хэрэгцээ, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байх,
- Тодорхой зорилго, зорилттой, эрсдлийн менежментэд суурилсан байх,
- Хүрэх үр дүнг урьдчилан тооцож, үр шимийг хүртэх нийгмийн зорилтот бүлгүүдийг тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц байдлаар боловсруулсан байх,
- Төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн хүч, мөнгө санхүүгийн тооцоо төсөвтэй байх,
- Хэрэгжилтийн явцад мониторинг хийх, үнэлэх, тайлагнах, хариуцлага тооцох механизмыг тооцсон байх,
- Үйл ажиллагааг ил тод байлгах арга зам, хэлбэрийг төлөвлөсөн байх зэрэг шаардлагыг хангасан байх,
- Төсөл хэрэгжүүлэх багийн гишүүдийн туршлага, мэдлэг ур чадварыг илтгэх товч намтар.
Д. Төслийн үргэлжлэх хугацаа:
- Төсөл нь 2016 оны 2-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 6-р сарын 05-ны хооронд бүрэн хэрэгжиж, тайлагнаж дууссан байна.
Е. Төслийн санал хүлээн авах, шийдвэрлэх хугацаа:
- Төслийг 2016.02.22-ны өдрийг дуустал МУИС-ийн Оюутны алба хүлээн авна. Төслийг файлаар Enkhjargal@num.edu.mn хаягаар дурьдсан хугацаанд ажлын цагт багтаан ирүүлнэ үү. Хугацаа хэтэрсэн төслийг хүлээн авах боломжгүй.
- Төслийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан явуулах бөгөөд үр дүнг 2016 оны 2-р сарын 29-ний дотор нийтэд зарлана.
