2016-2017 оны хичээлийн жилд БНСУ-ын Данкүүк Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
Огноо:Шаардлага :
- МУИС-ийн 1,2,3 дугаар түвшиний оюутан байх
- Голч оноо 3.0 түүнээс дээш
- Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, сурах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Бүрдүүлэх материалууд :
- Өргөдлийн маягт татах
- Суралцах төлөвлөгөө татах
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Сургуулиас дэмжсэн захиа-2 (Recommendation letter)
- 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг (чих болон хөмсөг гарсан байх)
- Даатгалын гэрчилгээ (Гэнэтийн ослын, эрүүл мэндийн даатгалыг эх орондоо хийлгэсэн байх нь давуу тал болно.)
- Гадаад паспортын хуулбар
- Уушигны рентген зураг /X-ray/ авахуулсан байх.
Тэтгэлэг :
- Сургалтын төлбөр, дотуур байрны зардлаас чөлөөлж, сар бүр 50,000 воны стипенд олгоно.
- Ном, сурах бичиг бусад зардлыг хариуцахгүй.
- Өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр 2016 оны 4 дүгээр сарын 18-ны даваа гариг. МУИС-ийн 1-р байр 219 тоот.
Мэйл хаяг : studentaffairs@num.edu.mn