Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн болно
Огноо:Монголын улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд "Зууны шатар" клуб дээр болно. Тус тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш 09.00-09.30 цагийн хооронд болох юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, МУГДасгалжуулагч Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Дэд ерөнхийлөгч, Зууны шатар клубын захирал, МУГДасгалжуулагч, ОУМ П.Жигжидсүрэн нар оролцоно.
Тэмцээний хуваарийг танилцуулья:
02.04: 09.00 - 09.30 нээлтийн ажиллагаа
10.00 - 12.00 эхний өргүүд
02.05: 10.00-12.00 ээлжит өргийн тоглолтууд
02.06: 17.00-19.00
02.07: 09.00-15.30 шигшээ тоглолт
15.00-16.00 шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, тамирчдад Оюутны улсын аварга шалгаруулах 2016 ны тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийг гардуулна.
эх сурвалж: http://sport.news.mn
Энэ удаагийн ОУАШТ-д МУИС-ийн оюутны шигшээ баг бүх төрөлд бүрэн бүрэлдэхүүнээр оролцох бөгөөд шатрын баг тамирчид маргааш тэмцээний салхийг хагална. Тэмцээнд оролцох Ч.Сэлэнгэ дасгалжуулагчтай МУИС-ийн шатрын баг тамирчиддаа өндөр амжилт хүсье
М.У.И.С Б.Т.Т Спорт Клуб