Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Японд 1000 инженер бэлдэнэ

Огноо: 2016-01-29

БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Япон улсад 1,005 инженер сургаж бэлтгэх “Инженер, Технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японы Коосэн сургууль болон их, дээд сургуулиудад суралцах оюутан, багш, судлаачдад эрхийн бичиг, батламжийг нь БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр гардууллаа.  Энэ төслийн хүрээнд өнөөдөр 94 оюутан, багш судлаачид тус улсад суралцах батламжаа гардлаа. Тэд 20 гаруй мэргэжлээр суралцаж мөн хамтарсан судалгаа хийх юм.
Тус ёслолын арга хэмжээнд Япон улсаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такенори Шимизү, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар оролцлоо.
Энэ төслийн хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас суралцахаар болсон нийт 94 оюутан, багш, судлаачдад (Японы Коосэн сургуульд 24 оюутан, Япон улсын их дээд сургуулиуд болон судалгааны төвүүдэд туршилт, судалгаа хийхээр 56 багш судлаачид зэргийн бус сургалтын хөтөлбөрт, магистр, докторын зэрэг хамгаалах 14 багш) юм.
olloo_mn_1454037972_mo2016012806006.jpg
Япон улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа 2014-2023 он хүртэлх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нийт 75 сая долларын өртөгтэй. Энэ төсөл нь Коосэн сургалтын, хос бакалаврын, хамтарсан судалгаа гэсэн үе шаттайгаар хэрэгжих юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Коосэн сургалтын хөтөлбөр буюу хүүхдүүдийг 15 настайгаас нь эхлэн зөвхөн инженер технологийн чиглэлээр олон жил бэлтгэж ажлын талбар дээр гаргаж байсан нь Японы өнөөгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг байна. Манай улсад 30 мянга гаруй инженерийн хэрэгцээ бий гэсэн судалгааг Японы тал хийсэн байдаг. Энэ орон зайг нөхөхийн тулд өнгөрсөн оноос тус улсад суралцуулахаар 50 гаруй багш, оюутан, судлаачдыг манай улс илгээсэн. Тэд 2-3 жилийн хугацаанд суралцана. Цаашид инженер технологийн чиглэлээр мэргэших сонирхолтой 40-50 оюутныг жил бүр Япон Улс руу илгээнэ. Ингэснээр 2023 он гэхэд 1000 гаруй инженерийг бэлтгэж дуусах юм.
29bd55_MPA_PHOTO-0268_x800 c77bfb_MPA_PHOTO-0275_x800

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X