Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“Springer training” сургалт амжилттай болж өндөрлөлөө

Огноо: 2016-01-28

Эрдэм шинжилгээний дэлхийд тэргүүлэгч онлайн мэдээллийн платформ болох Springer болон иш таталтын менежментийн систем болох Zotero-г хэрхэн ашиглах талаар “Springer training” сургалтыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс болон Монголын Номын Сангуудын Консорциум хамтран 2016 оны 1-р сарын 28-ны өдөр МУИС-ийн 1-р байрны 320 тоот өрөөнд зохион байгууллаа. Сургалтад нийт МУИС-ийн 58 багш, судлаачид оролцож, өөрсдийн компьютер дээр даган ажиллаж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

IMG_4292

Сургалт семинарыг нээж Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив хэлэхдээ “Дэлхийн түвшний өрсөлдөх чадвартай судлаач болохын тулд олон улсад нэр хүндтэй, тэргүүлэгч судалгааны платформуудын ашиглалтыг сайжруулах, захиалсан онлайн мэдээллийн системүүдийг үр ашигтай хэрэглэх, ишлэлийн менежментийн системийг хэрэглэж, хөдөлмөрөө хөнгөвчлөх, түүнийгээ цаашид оюутан суралцагсдад дамжуулан зааж өгөхөд анхаарах хэрэгтэй” гэв.

IMG_4288

Монголын Номын Сангуудын Консорциум нь Монгол Улсын номын сан, мэдээллийн төвүүдийн санаачлагаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, цахим мэдээллийн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх, бүх нийтэд мэдээллийг тэгш хүртээх зорилго бүхий төрийн бус байгууллага ба тус консорциумын Удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга тус сургалт семинарыг удирдан явууллаа.

IMG_4312

Сургалтаар

  • Springer-ийн орчин: Танилцуулга болон сэтгүүл ба электрон мэдээллийн зах зээлд Springer-ийн эзлэх байр суурь
  • SpringerLink: Танилцуулга ба туршилт
  • Zotero: Судалгааны эх сурвалжийг цуглуулах, зохион байгуулах, иш татах болон бусадтай хуваалцах, туршилт

зэрэг сэдвээр олон сонирхолтой мэдээлэл танилцуулж, хамтран туршилт хийсэн нь судлаач багш нарын хувьд ихээхэн үр дүнтэй сургалт боллоо. Сургалт семинарт түрүүлж бүртгүүлэн оролцсон багш нарт Springer брэндийн дурсгалын зүйлийг бас гардуулсан юм.

Цаашид энэ сургалтыг магистр, докторын түвшний суралцагсдад зориулан явуулахаар төлөвлөж байна.

Илүү дэлгэрэнгүйг:

  • http://link.springer.com/
  • http://resource-cms.springer.com/springer-cms/rest/v1/content/42890/data/v1/SpringerLink+brochure

МУИС-ийн захиалсан онлайн мэдээллийн сангуудыг: http://news.num.edu.mn/?page_id=31121

IMG_4306

IMG_4308

IMG_4314

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X