Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Академич Т.Доржид ““МУИС-ийн Эмерит профессор”” цол олгов

Огноо: 2016-01-282016-01-28

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоот тогтоолоор Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат Зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Түвдийн Доржид “МУИС-ийн анхны Эмерит профессор” цол олгох ёслол боллоо.

Энэхүү хүндэтгэлийн ёслолд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Монголын Менежментийн холбооны ерөнхийлөгч, доктор профессор Ц.Цэрэндорж, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив нар оролцов. Мөн МУИС, ШУА, эрдэмтэн, доктор, профессор багш нар болон шавь нар, гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байлаа.

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив Эрдмийн зөвлөлийн тогтоолыг танилцуулж, академич Т.Дорж багшид “МУИС-ийн Эмерит профессор”-ын диплом, энгэрийн тэмдгийг гардуулж өгсөн бөгөөд Монгол улсын их сургууль нь “МУИС-ийн Эмерит профессор” цолыг анх удаа олгож байгаа бөгөөд 30 наснаасаа өмнө доктор цол хамгаалаад, энэ сургуульдаа тасралтгүй олон жил ажиллаж байгаа эрдэмтэн багшид олгож буй гэдгийг энэ үеэр хэлж байсан юм.

“МУИС-ийн Эмирет профессор” цолны анхдагч болсон академич Т.Дорж багш нь:

МУИС-д 1965 онд элсээд 1 жил суралцаад улмаар сурлагаараа шалгарч ЗХУ-ын Москвагийн Их сургуулийн эдийн засаг кибернетикийн мэргэжлээр аспирантурт суралцах урилгатай 1971 онд төгсөж иржээ. Харин МУИС-д ирэхэд нь аспирантурт явуулахыг нь хойшлуулж Инженер-эдийн засгийн факультетын эдийн засаг удирдлага зохион байгуулалтын тэнхимд багшаар ажиллуулжээ. Түүнийг уг тэнхмийн эрхлэгч тэр үеийн манай нэртэй эрдэмтэн Л.Гүржав багш олзуурхан хүлээн авч, эдийн засаг математик загварчлал, эдийн засгийн кибернетик, удирдлагын шинжлэх ухааны үндэс хичээлүүдийг заалгахаар болсон түүхтэй эрдэмтэн юм.

Өнөөдөр академич Т.Доржийн зөвлөхөөр болон удирдагчаар ажиллаж хамгаалуулсан 7 шинжлэх ухааны доктор, 28 боловсролын доктор байгаа нь түүнийг ямар түвшний эрдэмтэн гэдгийг батална. Мөн түүний эрдэм шинжилгээний бүтээл 45-д хүрсэн бол  эрдэм шинжилгээний өгүүллүүд гэхэд 100 хол даваад байна.

17

үргэлжлэлийг эндээс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X