Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалаврын Олон улсын бэлтгэл хөтөлбөрийн хаврын элсэлт эхэллээ

Огноо: 2016-01-272016-01-27

МУИС-ийн Бизнесийн Сургууль нь Английн NCC Education боловсролын байгууллагатай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн Бизнесийн удирдлагын бакалаврын олон улсын бэлтгэл IFY (International Foundation Year) хөтөлбөр хаврын элсэлтээ авч байна.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ: IFY хөтөлбөр нь Их Британи, АНУ, Австралийн их сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн бэлтгэл хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт суралцсанаар оюутан англи хэлээр суралцах, өөр соёлд дасан зохицох, өндөр ачаалалтай суралцах зэрэг бэрхшээлүүдийг шийдэхэд туслах мэдлэг, ур чадваруудыг олж авч, гадаадын бакалаврын хөтөлбөрт суралцахад бэлтгэгддэг.

СУРАЛЦАХ ХУГАЦАА: Монголдоо 1 жил

СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД:

  • Дунд түвшний англи хэл
  • Ахисан түвшний англи хэл
  • Их сургуулийн сургалтанд зориулсан англи хэл
  • Математик I
  • Соёл судлал
  • Суралцах ба харилцааны ур чадвар
  • Бизнесийн үндэс
  • Нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн үндэс

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН СУРАЛЦАХ СУРГУУЛИУД

Энэхүү хөтөлбөрийг төгсөгч нь дараахь 3 хувилбарын аль нэгийг сонгон цаашид суралцаж, бизнесийн удирдлагын бакалавраар төгсөн боломжтой.

  • (1+3) хувилбар: NCC Education Ltd байгууллагын үргэлжлүүлэн суралцах сургуулиудын жагсаалтад багтсан Их Британи, АНУ, Австралийн нэр хүндтэй 50 орчим их сургуульд бакалаврын хөтөлбөрт элсэн 3 жил суралцах (IELTS-ын 4.5-аас дээш оноо шаардагдана).
 
  • (2+2) хувилбар: МУИС дахь дараагийн шатны L4 Diploma in Business хөтөлбөрт элсэн 1 жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 2 жил суралцах,
 
  • (3+1) хувилбар: МУИС дахь дараагийн шатны L5 Diploma in Business хөтөлбөртүргэлжлүүлэн элсч ахин нэг жил суралцаад дээрх гадаадын их сургуулиудад 1 жил суралцах.
 

ЭЛСЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД

  • ЕБС-ийг амжилттай төгссөн байх (элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх)
  • IELTS-ын4.5-аас доошгүй оноотой байх, эсвэл ЭнСиСи Хөтөлбөрийн англи хэлний Standard English Placement Test-ийн шаардагдах оноо авсан байх
 

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:   2016 ОНЫ 1 САРЫН 18НААС 2 САРЫН 1-НЫГ ХҮРТЭЛХ АЖЛЫН ӨДРҮҮДЭД МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН 4-Р БАЙРНЫ 210А ТООТ ӨРӨӨНД ЯВАГДАНА.

БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ:, Утас: 77307730-4118, 88014061, Цахим хаяг: www.nccedu.com

 

FACEBOOK: www.facebook.com/NCCatNUM/

 

WEBSITE: http://bs.num.edu.mn/?page_id=187

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X