Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС болон АНУ-ын Канзасын их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Огноо: 2016-01-22

МУИС болон АНУ-ын Канзасын Их Сургуулийн хооронд эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа явуулах, багш, оюутнуудыг солилцож, сургалт судалгааны туршлага хуваалцах, хамтарсан хурал, семинар зохион байгуулах, сонирхсон чиглэлээр салбар сургуулиуд болон тэнхимүүдийн хооронд хамтын ажиллагаа явуулах, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны материал, хэвлэл, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар2015 оны 12 дугаар сарын 23-нд харилцан ойлголцлынсанамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд манай сургуулийн бүрэлдэхүүн сургуулиуд болон тэнхим, профессоруудад өөрсдийн салбар, чиглэлээр АНУ-ын энэхүү сургуультай идэвхтэй хамтран ажиллах боломж нээгдэж байна.

АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Сангийн Макросистемийн биологи хөтөлбөрийн санхүүжилтээр 2015-2020 оны хооронд таван жилийн хугацаатай хэрэгжих АНУ-ын Их талын бүс, Монгол орны гол мөрнүүдийн экологийн процессийн харьцуулсан судалгаа хийх “Collaborative Research: Hierarchical Functioning of River Macrosystems in Temperate Steppes – From Continental to Hydrogeomorphic Patch Scales” (товчоор MACRO буюу Macroecological Riverine Synthesis) томоохон төслийг Канзасын Их Сургууль тэргүүлэн АНУ-ын найман их сургууль, МУИС хамтран боловсруулсан бөгөөд уг төсөлд Монголын талаас МУИС тэргүүлэн оролцох юм. Тус хоёр сургуулийн хооронд байгуулсан энэхүү санамж бичгийн дагуу хэрэгжиж буй бодитой үйл ажиллагааны эхлэл нь энэхүү судалгааны төсөл болж байна.

Канзасын Их Сургуулийн тухай товчхон

Канзасын Их Сургууль нь 1865 оны 3 дугаар сарын 21-нд байгуулагдаж 1866 оны 9 дүгээр сарднээлтээ хийсэн. АНУ-ын 34 дэх муж Канзас мужийн Лоренс хотод байрладаг, Америкийн ИхСургуулиудынНийгэмлэгийн 62 гишүүний нэг сургууль юм. 2015 оны намрын байдлаар тус сургуульд дэлхийн 105 улс, АНУ-ын 50 мужийн 28000 гаруй оюутан суралцаж, 3000 орчим багш ажиллаж байна. Лоренс, Уичита, Оверлэнд Парк, Салина, Канзас хотуудад кампустай. “U.S. News & World Report”-ын жагсаалтад АНУ-ын үндэсний сургуулиудаас 115-д, улсын сургуулиудаас 55-д жагсаж байгаа бөгөөд АНУ-ын топ 25 сургуулийн нэгээр шалгарсан. Хөдөө аж ахуй, дизайн, төлөвлөлтийн сургууль, Бизнесийн сургууль, Хуулийн сургууль, Сэтгүүл зүй, олон нийтийн мэдээллийн сургууль, Инженерчлэлийн сургууль гэх мэт нийт 13 салбар сургуульд нийт 360 гаруй хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Эдгээрээс 200 орчим нь шинжлэх ухаан, урлаг, хүмүүнлэгийн чиглэлийн бакалаврын түвшний хөтөлбөр байдаг. Магистр, докторын төвшний 50 гаруй хөтөлбөртэй. Үүний зэрэгцээ Оверлэнд Парк хотын Эдвард кампус нь насанд хүрэгчдэд коллежийн түвшний боловсрол олгох зорилготой 1993 онд байгуулагдсан ба жил бүр 2100 орчим хүн сэтгэл судлал, нийтийн удирдлага, нийгмийн ажил, системийн анализ, мэдээллийн технологи, инженерийн удирдлага, дизайн чиглэлээр суралцахаар элсдэг байна. 15 гол судалгааны төв, 60 гаруй салбар төвүүдэд багш, оюутнууд сургалт, судалгааны ажил явуулдаг. 2014 онд судалгааны төсвийн гүйцэтгэл нь 257 сая доллар байжээ.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X