Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС: NBA-гийн жишиг стандартад хүрсэн спорт заалтай боллоо

Огноо: 2016-01-202016-01-20

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн спортын заал АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/-гийн жишиг стандартад нийцэн шинэчлэгдлээ. Спорт заалны нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлагууд болоод багш ажилтан албан хаагч, оюутан залуу, МУИС-ийг төгссөн үе үеийн тамирчид, монголын сагсан бөмбөгийн холбооныхон нэгэн дор цуглаж будаг нь ханхалсан шинэ спорт заалыг ашиглалтад орууллаа. Их дээд сургуулиудын дунд анх удаа олон улсын жишигт нийцсэн стандарт спорт заалыг МУИС ашиглалтад оруулж буйгаараа  ихээхэн онцлогтой.

NBA (АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо), NCAA (Оюутны спортын холбоо), FIBA (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо)-ны дэвжээ болох модон шалыг (Connor sport)  МУИС-ийн спортын зааланд суурилуулсан бөгөөд нийт 800 м2 бүхий агч модон шалыг АНУ-ын Коннор спорт корт нийлүүлэн тус компанийн мэргэжилтний удирдлаган дор Юнимат компанийн суурилуулалтын баг угсарч хүлээлгэн өглөө.

МУИС-ИЙН ОЮУТНУУД АНУ-ЫН ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ АЛБАН ЁСНЫ ТҮНШ КОННОРСПОРТЫН АГЧ МОДОН ДЭВЖЭЭН ДЭЭР ХИЧЭЭЛЛЭХЭЭР БОЛЛОО

12507431_217165365290203_4111887186840639235_n

Хойд Америкт ургадаг агч мод нь мэргэжлийн спортын шал үйлдвэрлэхэд хэрэглэдэг бөгөөд ялангуяа сагсан бөмбөгийн спортод хамгийн тохиромжтой гэж тооцогддог. Коннор спорт кортын шал неошок буюу полуритан зөөлөвчтэй агч модон шал юм. 

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ТАВИГДСАН ШАЛ БОЛОХООР ТАМИРЧДЫН АМЖИЛТ УЛАМ САЙН АХИНА

МУИС-ийн оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат: “Бид бүхэн өнөөдөр баяртай байна. Дэлхийн сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох NBA-гийн стандарт нийцсэн шалыг Америкийн компанийн лицензийн дагуу МУИС авч хийлээ. Энэхүү агч модон шалыг суурилуулахад маш нарийн ажиллагаа байдаг юм байна. Заалны чийгшилт хүртэл хамаатай. Суурь шал нь хэдэн см байх вэ гээд маш нарийн стандартын дагуу байдаг. Монголд анх удаа хийж байгаа учраас хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил байлаа. Энэхүү шалыг үйлдвэрлэдэг компаниас хоёр удаа шалгалт хийж, зөвшөөрөл өгсөн. Шалыг Юнимат компанийн суурилууллаа. Бид өнгөрсөн хавраас эхлэн шалны бэлтгэл ажлыг хийсэн. Энэхүү талбай дээр тоглож буй тоглогчид зөвхөн МУИС-ийнх биш байх болно. Энэ бол Монгол Улсад анх удаа тавигдсан шал болохоор тамирчдын маань амжилт улам сайн ахина гэдэгт итгэж байна. Самбар, цагираг, гэрэл гээд шинэчлэгдсэн зүйл их байна. Тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа.” хэмээлээ.

МУИС-ийн спорт заал анх байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүй агаад өнөөдөр АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны албан ёсны түнш Коннор спортын агч модон шалтай болоод буй нь энэ юм.

Дашрамд дурьдахад МУИС-ийн багш ажилчдын спортын бага наадам 2016 оны 1 дүгээр сарын 15-24 ны хороонд болох бөгөөд байгууллагын спортын аварга баг тамирчдаа  тодруулах юм.

1

2

3

4

12410530_217164535290286_6378030962749097198_n

12507431_217165365290203_4111887186840639235_n

5

6

7

8

9

10

12

13

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X