Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Оюутны байгууллага, клубуудын анхааралд

Огноо: 2016-01-162016-01-16

МУИС-ийн Оюутны албанаас 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд хэрэгжүүлэх боломжтой төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

А. Сонгон шалгаруулалтын зорилго:

Чанартай, үр өгөөжтэй, хүртээмжтэй, оюутны өөрийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээг үзүүлэх замаар оюутны хөгжлийг дэмжих, тэднийг нийгмийн идэвхтэй гишүүн болгон хөгжүүлэхэд оюутны байгууллага, клубын оролцоог хангахад чиглэнэ.

Б. Төслийн хамрах хүрээ, үндсэн чиглэл:

  1. Оюутны мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжих
  2. Урлаг, соёл, спортын авьяас чадварыг нээх хөгжүүлэх
  3. Илтгэх, мэтгэлцэх ур чадварыг нэмэгдүүлэх
  4. Эрүүл амьдрал, эрүүл ахуйн зөв хэвшлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  5. Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
  6. Оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварыг нэмэгдүүлэх,
  7. Сурах явцад дэмжлэг үзүүлэх, зөвлөх
  8. Хувь хүний хөгжил, манлайллыг хөгжүүлэх
  9. Нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаа
  10. Нийгмийн зорилтот бүлэгт хандсан нөлөөлөл, хамгааллын үйл ажиллагаа
  11. Мэргэжил, элсэлт, сургууль сурталчилах үйл ажиллагаа

Жич:

Зарлаж буй төслийн хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, бэлэг тараах зэрэг халамжийн үйл ажиллагаа, баяр наадам, шоу цэнгээн хийхэд дэмжлэг үзүүлэхгүй.

В. Төсөл ирүүлэх клуб, байгууллагад тавих шаардлага:

  1. Хүсэлт ирүүлж буй клуб, байгууллагын сүүлийн 1 жилийн үйл ажиллагааны тайлан /товч бөгөөд тодорхой/
  2. Клуб, оюутны байгууллагын зорилго, үйл ажиллагааны танилцуулга, гишүүдийн тойм мэдээлэл, хүснэгтийн дагуу хийнэ үү.
[gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/01/мэдээлэл-авах-хүснэгт.docx"] Г. Төслийн баримт бичигт тавих шаардлага
  1. Төслийн үндэслэл, хэрэгцээ, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байх,
  2. Тодорхой зорилго, зорилттой, эрсдлийн менежментэд суурилсан байх,
  3. Хүрэх үр дүнг урьдчилан тооцож, үр шимийг хүртэх нийгмийн зорилтот бүлгүүдийг тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц байдлаар боловсруулсан байх,
  4. Төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн хүч, мөнгө санхүүгийн тооцоо төсөвтэй байх,
  5. Хэрэгжилтийн явцад мониторинг хийх, үнэлэх, тайлагнах, хариуцлага тооцох механизмыг тооцсон байх,
  6. Үйл ажиллагааг ил тод байлгах арга зам, хэлбэрийг төлөвлөсөн байх зэрэг шаардлагыг хангасан байх,
  7. Төсөл хэрэгжүүлэх багийн гишүүдийн туршлага, мэдлэг ур чадварыг илтгэх товч намтар.

Д. Төслийн үргэлжлэх хугацаа:

  1. Төсөл нь 2016 оны 2-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 6-р сарын 05-ны хооронд бүрэн хэрэгжиж, тайлагнаж дууссан байна.

Е. Төслийн санал хүлээн авах, шийдвэрлэх хугацаа:

  1. Төслийг 2016.02.22-ны өдрийг дуустал МУИС-ийн Оюутны алба хүлээн авна. Төслийг файлаар Enkhjargal@num.edu.mn хаягаар дурьдсан хугацаанд ажлын цагт багтаан ирүүлнэ үү. Хугацаа хэтэрсэн төслийг хүлээн авах боломжгүй.
  2. Төслийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан явуулах бөгөөд үр дүнг 2016 оны 2-р сарын 29-ний дотор нийтэд зарлана.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X