Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Франц улсын Парис Дидро буюу Парис VII их сургууль 2016 оны зуны сургуулийн хөтөлбөрөө зарлалаа

Огноо: 2016-01-13

Энэхүү зуны сургууль нь франц хэлний мэдлэгээ дээшлүүлж, Франц орны соёлын талаар таниж мэдэх хүсэлтэй олон улсын оюутнуудад зориулсан 3 долоо хоногын хөтөлбөр юм.

Хичээлийн хөтөлбөр:

  – Өдөр бүр 3 цагийн франц хэлний хичээл

  – Франц соёл судлах 3 удаагийн эрдэм шинжилгээ, судалгааны хурал

Хичээлээс гадуурх хөтөлбөр:

Парист

  • Сенн мөрөн дээгүүр усан онгоцоор зугаалах
  • “Помпиду төв” музей
  • Парисын алдартай 3 дүүргийг хөтөчтэй үзэх
  • Орсей музей
  • Луврын музей, Гарниер дуурийн театр хөтөчтэй үзэх

Парисаас гадна

Бямба гаригийн экскурс

  • Норманди мужийн Honfleur хот, Etretat далайн эргийн хавцал
  • Reims хотын алдарт мөргөлийн сүм, усан үзмийн талбай, оргилуун дарсны амталгаа гэх мэт

Байр:

Их сургуулийн дэргэдэх жижиг гал тогоо, ариун цэврийн өрөөтэй оюутны байр. Энэ байр нь тохилог, харуул хамгаалалттай бөгөөд бусад орны оюутнуудтай уулзан танилцах тохиромжтой сайхан газар болдог.

Төлбөр

2500€ /байр, бямба ням гарагаас бусад өдрийн өдрийн хоол, хичээл болон аялалын үнэ багтсан/

Бүртгэл:

2016 оны 1 дүгээр сарын 4-өөс 5 дугаар сарын 1 хүртэл.

Дараах хаягаар орж бүртгэл болон сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу!

www.univ-paris-diderot.fr/summerschool

summerschool@univ-paris-diderot.fр

Парис Дидро сургуулийн талаар товчхон:

Европын хамгийн анхны сургуулиудын нэг, 12-р зуунд байгуулагдсан Парисын их сургуулийн Шинжлэх ухааны факультетийн залгамж сургуулийн нэг, Парис Дидро буюу Парис 7 нь Парист байрладаг бөгөөд Францын тэргүүлэгч сургуулийн нэг юм. 1994 оноос эхлэн одоогийн нэрээр нэрлэгдэх болсон.

Тус сургууль нь шинжлэх ухаан, эм, шүд, урлаг, хүмүүнлэг, нийгмийн ухааны бүх салбаруудын судалгаа түүний стандартыг боловсронгуй, идэвхтэй болгох талаар олон улсад нэр хүндтэй.

2007 онд уг сургуулийн захиргаа болон ихэнх алба, тэнхимүүдийг Парисын шинээр хөгжиж буй  Зүүн эрэг /Rive Gauche/ гэгддэг хэсэгт Францын үндэсний номын сангаас зүүн өмнө зүгт хэдэн гудамжны  зайтай газарт нүүлгэн шилжүүлсэн. 2012 гэхэд Парисын хойд хэсэгт байрлах их сургуулийн 7 эмнэлэгээс бусад бүх салбар Парисын дээрх хамгийн том, хамгийн сүүлийн үеийн их сургуулийн номын сантай шинэ цогцолборт нэгдсэн байна.

Одоогоор уг сургууль 2300 багш, судлаачид, 1100 захиргаа, техникийн ажилтан, шинжлэх ухаан, хүмүүнлэг болон анагаах ухааны чиглэлээр суралцдаг 26000 оюутантай. Гадаад оюутан нь 6000 гаруй бөгөөд эдгээрийн 25 хувь нь шинжлэх ухаан, 29 хувь нь эрүүл мэнд, 46 хувь нь хэл, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээр сурдаг. Мөн тэдний 900 орчим нь докторын, 900 гаруй нь оюутан солилцооны гэрээгээр сурдаг. Эдгээр 900 гаруй оюутны 350 орчим нь ЕРАСМУС-н төслөөр сурдаг. Жил бүр 6300 орчим оюутан тус сургуулийг төгсдөг. Жилд 120 гаруй багш судлаачдыг урьж ажиллуулдаг.

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X