Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрт (2016-2017) өргөдөл хүлээж авна

Огноо: 2016-01-112016-01-11

2016 – 2017 оны хичээлийн жилд Нээлттэй нийгэм хүрээлэнгээс Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөрийг (CSSA) зарлаж байна.

Хөтөлбөрийн зорилго

Иргэний нийгмийн судлаачдын тэтгэлэгт хөтөлбөр нь (CSSA) докторантурын оюутнууд болон их дээд сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай нөөц бололцоог ашиглахад нь туслах, дэмжих зорилготой олон улсын академик солилцооны хөтөлбөр юм. Уг тэтгэлэг нь судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, санал солилцоог эрэлхийлсэн, олон улсын харилцаа, сүлжээг сайжруулахуйц шинэлэг инноватив төслүүдийг дэмжинэ.

Хөтөлбөрт хэн хамрагдах вэ?

  • Хөтөлбөрт заасан чиглэлээр Монголд болон гадаад улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд суралцаж буй докторантурын оюутнууд;
  • Монголын их дээд сургуульд бүтэн цагаар багшилж буй багш нар (магистрын зэрэгтэй байх)

Ямар үйл ажиллагааг дэмжих вэ?

Хээрийн судалгаа (баримт сэлт цуглуулах); судалгаа хийх зорилгоор номын сан, архив эсвэл их дээд сургууль руу айлчлах; хичээлийн хөтөлбөр боловсруулах; гадаадын сэтгүүлд хэвлүүлэх (peer-reviewed publication) олон улсын хамтын бүтээл зэрэг богино хугацааны олон улсын академик төслийг дэмжинэ. Хөтөлбөрт оролцогчид нь их дээд сургуульд харъяалагдаж, тэтгэлэг авах санал нь судалгааны ажил болон багшийн үүрэг хариуцлагатай нь шууд холбогдож байх шаардлагатай. Ихэнхи төсөл 2-9 сарын хугацаатай үргэлжилнэ. Докторын оюутныг дэмжих санхүүжилтийн хүсэлт 10,000 ам. доллараас хэтрэхгүй байх ба харин багш нарт 15,000 ам. доллар хүртлэх санхүүжилт үзүүлнэ.

Ямар чиглэлийг дэмжих вэ?

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны бүхий л салбараас өргөдөл гаргах боломжтой бөгөөд ялангуяа хууль, шударга ёс, засаглал; тогтвортой хөгжил ба байгалийн нөөц баялагийн менежмент; эдийн засгийн эрх болон ядуусыг чадавхжуулах; нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажил болон олон нийтийн хамтын ажиллагаа хөгжүүлэх; хэвлэл мэдээллийн шинэ хууль, бодлого; тэгш хамруулах боловсрол; зөрчилдөөний дараах судалгаа; болон хүний эрх зэрэг чиглэлийг илүүд дэмжих юм.

Дэмжигдэхгүй чиглэлд Бизнесийн удирдлага, Менежментийн сургалт, Компьютерийн ухаан, Санхүү/банк, Маркетинг, Инженерчлэл, Байгалийн ухаан (физик, биологи, хими зэрэг), Математик, Анагаахын шинжлэх ухаан эсвэл гадаад хэл болон хэл судлалы орно.

Хэрхэн өргөдөл мэдүүлэх вэ?

Энэхүү тэтгэлэгийг нь оролцогчдын мэргэжлийн ур чадвар, эрдэм шинжилгээний туршлага болон тухайн төсөл нь Монголын нээлттэй нийгмийн хөгжилтэй хэрхэн холбогдож байгаа дээр үндэслэн олгоно.

Өргөдлийн материал хүлээн авах эцсийн хугацаа

Өргөдлийн материал болон бусад нэмэлт материалыг 2016 оны 2 дугаар сарын 15 хүртэл хүлээн авна.Энэ өдрөөс хойш явуулсан материалыг хүлээн авахгүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв эсвэл https://goo.gl/W9yzmu холбоосоор орж авна уу.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48 Утас: 319016, Факс: 326941 E-mail: sayamaa@earcmn.org Цахим хуудас: http://www.earcmn.org https://www.opensocietyfoundations.org/grants/civil-society-scholar-awards-20151125

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X