Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн Бизнесийн сургууль Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалтанд суралцахыг урьж байна

Огноо: 2016-01-062016-01-06

Сургалт 2016 оны 1 сарын 29-30-ны өдрүүдэд МУИС-Бизнесийн сургууль /хуучнаар Эдийн засгийн сургууль, хичээлийн IV байр/-ийн 314 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Сургалт эхлэх хугацаа: 2016 оны 1 сарын 29-нд 09.00 цаг Сургалт дуусах хугацаа: 2016 оны 1 сарын 30-нд 18.00 цаг Манай сургалтын давуу талууд:
  • МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын өндөр мэдлэг, чадвартай, шилдэг багш нарын хамтран боловсруулсан хөтөлбөрөөр зохион байгуулагдана.
  • Компанийн засаглалын мэргэшсэн судлаач, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын ажлын туршлагатай багш нар онол, практик хослуулж, компанийн засаглалын шинэлэг, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • Зөвхөн компанийн засаглал төдийгүй хууль эрхзүй, менежмент, санхүүгийн уялдаа холбоотой, нарийвчилсан мэдлэг олгоно.
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Бизнесийн удирдлагын дээд курс: Менежментийн ахисан түвшний сургалт- 10 хувь)
  • Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Баасан, Бямба гаригууд)
  • Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)

СУРГАЛТЫН ТОВЧ ТОЙМ:

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санал болгож буй “Компанийн засаглалын сургалт” нь танд компанийн засаглалын үндсэн мэдлэг, ойлголтуудыг богино хугацаанд, Монгол Улсын тэргүүлэх их сургуульд суралцаж, эзэмших боломж олгоно. Санхүүгийн Зохицуулах Хорооны Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлөөс албан ёсоор итгэмжлэгдсэн энэхүү гэрчилгээт сургалтыг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын менежмент, санхүү, хуулийн салбарын шилдэг багш нар удирдан явуулж, зөвхөн компанийн засаглал төдийгүй менежмент, санхүү, хууль эрхзүйн цогц, уялдаатай мэдлэг олгоно.

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ ВЭ:

Энэхүү сургалтанд төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, бие даасан гишүүд, гүйцэтгэх удирдлагууд болон бусад сонирхогчид суралцана. Нэг удаагийн сургалт дээд тал нь 25 суралцагчийг элсүүлнэ.

СУРАЛЦАГСДЫН СУРЧ МЭДЭХ ЗҮЙЛС:
  • Компанийн засаглалын түүх, сүүлийн үеийн чиг хандлагын өргөн мэдлэгтэй болно.
  • Компанийн засаглалын хууль, эрхзүйн орчин, Монгол улс дахь зохицуулалтуудыг мэдэж авна.
  • ТУЗ, түүний бүтэц, хороод, нарийн бичгийн даргын үйл ажиллагаа, үүрэг хариуцлагын зааг, ялгааг нарийн мэдэж авна.
  • Гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын харилцааны зарчмуудыг ойлгож, ТУЗ-ийн гишүүний хувьд гүйцэтгэх удирдлагатай хамтран ажиллах арга барилыг сурна.
  • Санхүүч бус хүмүүст зориулсан компанийн санхүүгийн үндсэн ойлголт, зарчмуудад суралцана.
  • Бизнес/компанийн хөгжлийн үе шатууд, тэдгээрт баримтлах санхүүгийн стратегиудыг мэдэж авна.
  • Компанийн тайлагнал, ил тод байдлын ач холбогдол, зарчмуудыг ойлгож авна.
  • Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж юу болох, тэдгээрт хэрхэн хандах арга барилтай болно.
  • Компанид учирч болох эрсдэл, тэдгээрийг хэрхэн удирдах, зохицуулах мэдлэг олж авна.
  • Дотоод хяналт болон аудитын ялгаа, онцлогуудыг мэдэж авна.
  • Компанийн нийгмийн хариуцлагын өнөөгийн чиг хандлага, КНХ стратеги хэрэгжүүлэх арга замуудыг мэдэж авна.
ҮНДСЭН БАГШ НАР:
  • А. Өнөржаргал, Доктор Ph.D
  • Нягтлан бодох хөтөлбөрийн багш
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
  • Б. Амарсанаа, Доктор
  • Хуульзүйн дэд профессор
  • МУИС-ийн Хуулийн сургууль
  • Л. Оюун, Доктор
  • Санхүүгийн зөвлөх профессор
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
  • Л. Мөнх-Очир, Док.проф
  • Нягтлан бодох хөтөлбөрийн багш
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
  • С. Санасэр, Докторант
  • Менежментийн хөтөлбөрийн багш
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
  • П. Баянсан, Докторант
  • Санхүүгийн хөтөлбөрийн багш
  • МУИС-ийн Бизнесийн сургууль
Cургалтын төлбөр: 250,000 төгрөг Бүртгүүлэх: Г. Нарангэрэл Утас: 99227130, 11-350997 Цахим шуудан: naagii0116@yahoo.com Цахим хуудас: bs.num.edu.mn Facebook хуудас: МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв bz

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X