Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн 15 оюутан Мицубиши корпорацийн тэтгэлгийг гардан авлаа

Огноо: 2015-12-222015-12-22

МУИС-ийн 15 оюутан “MITSUBISHI CORPORATION INTERNATIONAL SCHOLARSHIP” хөтөлбөрийн тэтгэлэгийг гардан авлаа. Тэтгэлэг гардуулах ёслол 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдөр болж Мицүбиши Корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Ёшино Хидэнори, МУИС-ийн Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат, Оюутанд үйлчлэх төвийн ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар тэтгэлгийг гардуулан өглөө.

116

Энэ жил МУИС-ийн 71 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаснаас  сурлагын үнэлгээний голч дүн, амжилттай суралцахад нь санхүүгийн дэмжлэг шаардлагатай байх мөн эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог зэрэг үзүүлэлтүүдээр нэр бүхий 15 оюутан шалгарч, тэтгэлгийн эздээр тодорсон юм.

68

76

84

92

117

122

Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ. Харин Монголын залуучуудын боловсролд хувь нэмэр оруулах үүднээс энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2011 оноос хойш МУИС-д хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр 5 дэх жилтэйгээ золгож байна.

132

141

151

216

315

413

511

Mitsubishi_Corporation.svg

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна. 2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол улсын санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийснээс гадна дэд бүтэц болон уул уурхайн төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг дэлхийд тэргүүлэгч корпорациудын нэг юм.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X