Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын Акита Олон Улсын Их Сургуулийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2023-09-18

МУИС болон Япон Улсын Акита Олон Улсын Их Сургууль (Akita International University)-ийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023-2024 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна. 

Шаардлага: 

  1. МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй (төгсөх болзол хангаагүй) оюутан байх /хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх/  
  2. Голч оноо 2.5 буюу түүнээс дээш 
  3. Англи хэлээр суралцах бол TOEFL iBT 71, IELTS 6.0, TOEIC 785, PBT/ITP 530 эсвэл түүнээс дээш оноотой байх.  

Бүрдүүлэх материал: 

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх) 
  2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх, https://web.aiu.ac.jp/en/short-term/semester-year-programs/how-to-apply/#documents ) 
  3. Тодорхойлох захидал (профессор багшийн гарын үсэг, он сар өдөр бүхий) 
  4. Хэлний мэдлэгийг харуулсан сертификат 
  5. Гадаад паспортын хуулбар 
  6. Цээж зураг (сүлийн 3 сарын дотор авхуулсан, 800рх х 600рх хэмжээтэй, jpg эсвэл png өргөтгөлтэй, малгай болон нүдний шилгүй, цагаан артай) 
  7. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 700,000 йен, 2 семестр суралцах бол – 1,200,000 йены баталгаа (Банкны англи хэл дээрх хамгийн ихдээ 1 сарын өмнөх албан тодорхойлолт байна) 

Төлбөр:  Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр (https://web.aiu.ac.jp/en/campuslife/housing/#details) болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. 

Хамрагдах оюутны тоо:  1  

Хөтөлбөрийн жагсаалт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр холбогдон авна уу: https://web.aiu.ac.jp/en/academic/ 

Хүсэлт гаргах сүүлийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар 1 багц файл болгон хэдэн суралцах улирал, утасны дугаарын хамт 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. (хугацааг сунгахгүй тул тодруулах асуулт байвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө холбогдоно уу) 

Сонгон шалгаруулалтыг Акита олон улсын их сургууль хийж, хариуг гаргана. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Акита олон улсын их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн тус сургуулийн онлайн бүртгэлийн системд заасан хугацаанд илгээхийг анхаарна уу. 

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

Багш, оюутны хөгжлийн төв, 306 тоот

77307730-1519

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X