Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”, “Буцалтгүй тусламж”-аар суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд

Огноо: 2023-08-212023-08-21

Боловсролын зээлийн сангаас 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд “Буцалтгүй тусламж”, “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлтийг дараах нөхцөлүүдээр суралцаж байгаа суралцагчдыг хамруулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд:  

А.ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ: 

Нөхцөл 

  • Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх 
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх 
  • 2023-2024 оны хичээлийн жилд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр элссэн шинэ элсэгч, үргэлжлэн авах суралцагчид: /МУ-ын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 29-ний 115 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралт/ 

Тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861316811 холбоосоор үзнэ үү. 

Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861338751 холбоосоор үзнэ үү. 

Тавигдах шаардлага 

  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх 
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх 
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх 
  • Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх 
  • Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй 

Бүрдүүлэх материал 

  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /ТАТАХ/ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь 
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт 
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/ 
  1. Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчдад үргэлжлүүлэн олгох. 

Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид  Оюутны хөгжлийн төвийн    боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд зээлд хамрагдах хүсэлтээ 2023 оны 08-р сарын 21-нээс 09 дүгээр сарын 01-ний дотор дараах утсаар болон Багш, оюутны хөгжлийн төвийн байрны 306 тоотод  ирж бүртгүүлнэ үү.  

Мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505/ 

Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.  

Б. СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ: 
  1.   Бүтэн өнчин суралцагч:
  • Өргөдөл 
  • Төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт 

2.   Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч: 

  • Өргөдөл 
  • Төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт /50%/ 
  1. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
  • Өргөдөл 
  • Төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт /70%/ 

4.   Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч: 

  • Өргөдөл 
  • Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний  хувь тогтоосон акт /70%/ 

5.  Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь: 

  • Өргөдөл 
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ 
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  1. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:
  • Өргөдөл 
  • Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт 
  1.   Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:
  • Өргөдөл 
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар 

Мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505/ 

Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид Оюутны хөгжлийн төвийн  боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд  хүсэлтээ 2023 оны 08-р сарын 21-нээс 09 дүгээр сарын 01-ний дотор дараах утсаар болон Багш, оюутны хөгжлийн төвийн байрны 306 тоотод  ирж бүртгүүлнэ үү. 

Мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505 

Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X