МУИС-ийн “Оюутны дотуур байр”-нд оршин суух оюутнуудын анхааралд
Огноо:МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилд оюутны дотуур байранд суух оюутны бүртгэл 2023.08.23-ны 09.00 цагт эхэлнэ.
Бүртгэл явагдах хугацаа:
- Бүртгэл нээх -2023.08.23-ны өдрийн 09.00 цагт
- Бүртгэл дуусах- 2023.08.28-ны өдрийн 15.00 цаг хүртэл Сиси мэдээллийн системээр цахимаар явагдана.
Баталгаажуулалт хийх хугацаа:
МУИС-ийн “Оюутны дотуур байр”-ны журмын 3.1.7 дахь заалтыг үндэслэн эрэмбийн дагуу бүртгүүлснээс хойш 24 цагийн дотор Сиси мэдээллийн системээр бүртгэлээ баталгаажуулж төлбөрөө төлнө.
МУИС-ийн Оюутны дотуур байранд орох хүсэлт Сиси мэдээллийн системээр өгсөн оюутнууд дараах эрэмбийн дагуу баталгаажуулалтаа хийнэ. Үүнд:
- I- түвшний оюутнууд: 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
- II-түвшний оюутнууд: 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
- III, IV, V-түвшний оюутнууд: 2023 оны 08 дүгээр сарын 31-ний өдрийн 10.00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
- Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн оюутнууд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.
Жич: Жагсаалт гарсан өдрөөс эхлэн амьдрах өрөөгөө сонгон баталгаажуулах үйл ажиллагаа эрэмбийн дагуу тус тус 24 цагийн зайтай явагдана. Эхний өдөр баталгаажуулж чадаагүй бол дараагийн өдрөөс дахин сонголт хийж баталгаажуулна.
- БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР:
- БАНК- ГОЛОМТ БАНК
ДАНСНЫ ДУГААР– 8115006177
ХҮЛЭЭН АВАГЧИЙН НЭР – МУИС ТӨВЛӨРСӨН САН, төлбөрийг бүтэн жилээр төлнө.
- Төлбөр төлөхдөө гүйлгээний утгад дараах мэдээллийг заавал бичнэ.
- SISI ID хаяг
- Овог нэр
- Утасны дугаар
- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан баримт
- Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Эрүүл мэндийн үзлэг нь доорх нарийн мэргэжлийн эмч нар (орон нутгийн суралцагчид харьяа эмнэлэг болон аль ч эмнэлэгт үзүүлж болно)-ын үзлэгт хамрагдсан байна. Үүнд:
- Дотор
- Мэдрэл
- Чих, хамар, хоолой
- Сүрьеэ
- Халдварт
- БЗДХ
- Сэтгэц, мэдрэл
Жич: Эрүүл мэндийн хуудасны маягтыг ЭНД дарж авна уу.
Дээрх шаардлагыг бүрэн хангасан суралцагчдыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дотуур байранд хүлээн авна.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хурлын 02-р тогтоолоор оюутны дотуур байрны үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсныг хавсаргав.