Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн 78 дахь удаагийн Эрдмийн баяр боллоо

Огноо: 2023-06-20

Монгол Улсын Их Сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн 78 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Ийнхүү МУИС-иар овоглох Монгол орныхоо хөгжлийг түүчээлэх, 2400 гаруй суралцагч их сургуулиа төгслөө.

Тухайлбал, 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийг докторын зэрэгтэй 15, магистрын зэрэгтэй 689, бакалаврын зэрэгтэй 1715, нийт 2419 суралцагч төгслөө.

Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ нийт гурван ээлжээр зохион байгуулсан юм. Нийт төгсөгчдөд МУИС-ийн захирал, МУИС-ийн эрдэмтэн багш, удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, захиргааны зөвлөлийн гишүүд диплом энгэрийн тэмдэг гардууллаа. Үүнд:

I ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг  

Диплом гардуулах   

Энгэрийн тэмдэг гардуулах 

  • МУИС-ийн захирал Д.Бадарч 

  • МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтох 

  • МУИС-ийн санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ч.Энхбаяр 

МУИС-ийн УЗ-ийн нарийн бичгийн дарга, ХШУИС-ийн профессор Н.Оюун-Эрдэнэ 

МУИС-ийн УЗ-ийн гишүүн, ШУС–НУСалбарын профессор Б.Болд-Эрдэнэ 

МУИС-ийн сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал 

Ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг 

Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан 

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал Ж.Баттогтох 

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал Д.Бямбажав 

Сургалт, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга С.Булгантамир 

Судалгаа, инновацын бодлогын газрын дарга Н.Төвжаргал 

II ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг  

Диплом гардуулах   

Энгэрийн тэмдэг гардуулах 

  • МУИС-ийн захирал Д.Бадарч 

  • МУИС-ийн УЗ-ийн дарга М.Батгэрэл 

  • МУИС-ийн ахисан түвшний сургуулийн захирал Н.Баатарбилэг 

МУИС-ийн УЗ-ийн нарийн бичгийн дарга, ХШУИС-ийн профессор Н.Оюун-Эрдэнэ 

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга ШУС-ийн БУСалбарын профессор В.Батцэнгэл 

МУИС-ийн оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр 

МУИС-ийн сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал 

МУИС-ийн санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ч.Энхбаяр 

Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан 

Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа 

Санхүү эдийн засгийн бодлогын газрын дарга П.Баянсан 

Судалгаа, инновацын бодлогын газрын дарга Н.Төвжаргал 

 III ээлжийн диплом, энгэрийн тэмдгийг  

Диплом гардуулах   
Энгэрийн тэмдэг гардуулах 
  • МУИС-ийн захирал Д.Бадарч 

  • МУИС-ийн сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал 

  • МУИС-ийн оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр 

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга В.Батцэнгэл 

МУИС-ийн санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ч.Энхбаяр 

Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа 

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал Ж.Баттогтох  

Худалдааны үйлдвэрлэлийн сургуулийн захирал М.Должин 

Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын дэд захирал Н.Алтантөгс 

Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын дэд захирал Б.Эрдэнэцогт 

МУИС-ийн оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа 

Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг 

 МУИС-ийн нийт төгсөгч шавь нартаа цаашдын ажил амьдралын урт замд нь чиг болох үнэт сургаал, зөвлөмжөө хайрлан баярын мэндчилгээ дэвшүүлж эрхэм профессор багш нар үг хэллээ.  

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, МУИС-ийн Эмерит профессор Т.Дорж хэлсэн үгэндээ, “Эрдмийн баяр бол оюутан залуус та бүхний төдийгүй багш бидний баярын өдөр. Та бүхнийг оюутан болж, энэ сургуульд элссэн цагаас хойш бидний хувь заяа нэг болсон. Ийнхүү эрдэм мэдлэг эзэмшихээр эрмэлзэн тэмүүлж явсныхаа үр дүнг үзэж, амьдралын их далайд хөл тавьлаа. Энэ бол хүний амьдралд тохиох бахархууштай атлаа хариуцлагатай мөчийн нэг. Манай ард түмэн “Эрдэмд орой үгүй” хэмээн сургадаг билээ. Өнөөдөр таны судалж мэдсэн бүхэн сүмбэр уулын оргил нь бус бэл дэх чулуу. Өөрөөр хэлбэл, эрдмийн их далайгаас өөрийн савныхаа хэмжээгээр хутгаж авсан ус төдийхөн гэдгийг ямагт санаж яваарай. Цаашид шинийг эрэлхийлж, эрин цагаасаа хоцрохгүй хэзээд тэргүүн эгнээнд манлайлж, цаг үетэйгээ хөл нийлүүлж явахыг захиж байна. Монгол хүний оюуны цар хэмжээг бөмбөрцгийн хэмжээнд дуурсгах их хувь заяа та бүхний гарт бий. Аливаа сургуулийн нэр хүнд төгссөн хүнийхээ тоогоор бус тэднийхээ чадвараар хэмжигддэг. Сурсан мэдсэнээ эх орон, ард түмэндээ харуулж, их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлага та бүхэнд оногдсоныг үргэлж санаж яваарай” хэмээлээ.

 МУИС-ийн ахмад багш доктор, профессор Ц.Даржаа хэлсэн үгэндээ, “Багш хүний хувьд жилд хоёр сайхан үйл явдал тохиодог гэж би хувьдаа боддог. Үүний нэг нь МУИС-д элсэн орж буй Монгол Улсын соруудаа хүлээн авах есдүгээр сарын нэгний өдөр. Нөгөө нь хичээлийн жил дуусаж, багш оюутнууд өөрсдийн хийсэн, хамтран хөдөлмөрлөсөн бүтээлээ үнэлж, дүгнэх төгсөлтийн баяр байдаг. Өнөөдрөөс эхлээд МУИС-иар овоглох болсон та бүхэндээ ахмад багш, эрдэмтэн профессоруудынхаа өмнөөс аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Их сургуулиар овоглосон нэр хүндээ мөнхөд өндөрт өргөж яваарай. Монгол орныхоо ирээдүй болсон та бүхнийг багш нар нь төдийгүй эх орон чинь баяр баясгалантай хүлээн авч байна. Энэ сайхан эх орноо, монгол хүнээ хайрлаж, сэтгэл зүрхээ зориулаарай хэмээн хүсэн ерөөе” гэлээ.

Монгол Улсын Ардын багш, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам хэлэхдээ, “Ахмад төгсөгч миний бие одоогоор нэгэн их сургуулийн оюутнаар суралцаж байна. Тэрхүү сургуулийн нэрийг “амьдралын их сургууль” хэмээн нэрлэж болно. МУИС-д мэдлэг, мэргэжил олох аялалд гардаг бол амьдралын их сургуульд та бүхэн хүн болох, хүн байх эрдэм ухаанд сурна. Энэ танхимын хаалгаар гараад дараагийн буюу амьдралын их сургуульдаа элсэнэ. Тиймээс энэхүү сургуульдаа амжилттай суралцаж, эрүүл энх, саруул сайхан, урт удаан наслахын ерөөлийг дэвшүүлье” хэмээв.

Эрдмийн баярын шууд дамжуулалтын бичлэгийг энд дарж үзээрэй.

Ээлж тус бүрийн төгсөгчдөд диплом гардуулж буй үеийн дурсгалын зургийг дараах линкээр үзэхийг хүсье.  

I ээлж https://drive.google.com/drive/folders/1cazst5G5qXMlG-NRMMN15kAz-ml8brXL?usp=sharing 

II ээлж  https://drive.google.com/drive/folders/18qrgIKCu_3nZecttUkizDi9RK29jf9FZ?usp=sharing 

III ээлж  https://drive.google.com/drive/folders/1SalybDV58l9Hnik736V4doJfGYeIq2PG?usp=sharing 

МУИС хэмээх нэг овогтой Монгол орныхоо хөгжлийг түүчээлэх Эрхэм хүндэт таны ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! 

ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ 

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X