МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна
Огноо:Монгол Улсын Их Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жил, 78 дах удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2023 оны 06 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд "Соёлын төв өргөө"-нд зохион байгуулагдана.
МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө 100,000 гаруй суралцагч төгсөөд байна. Энэ хичээлийн жилд 78 дах удаагийн эрдмийн баяраар 2100 гаруй суралцагч төгсөнө.
Монгол Улсын Их Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, эрдэмтэн багш, хүндэт эцэг эхчүүд та бүхэнд эрдмийн баярын мэнд хүргэе!
ЭРДМИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ