Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МОНГОЛЫН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН НИЙГЭМЛЭГИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Огноо: 2023-04-182023-04-18

Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрөөр бакалаврын түвшинд суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулахад тэтгэлгийн зорилго оршино.

Тэтгэлэг олгох журам - тай танилцах

Тэтгэлгийн санхүүжилт:

  • Тэтгэлэг нь тухайн хичээлийн жилд Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрөөр амжилттай суралцагч бакалаврын 2-3-р түвшний өдрийн ангийн суралцагч нэг сая төгрөгийн буцалтгүй хэлбэрээр олгоно.

Тавигдах шаардлага:

Судлаач тэтгэлэг-1

  • МУИС-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрт суралцагч бакалаврын 2-3-р түвшний идэвхтэй төлөвийн оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.3 буюу түүнээс дээш байх
  • Судалгаа шинжилгээний ажилд сонирхолтой, идэвхтэй оролцдог байх
  • Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байх
  • Өмнө өөр тэтгэлэгт хамрагдсан байж болно.
  • Урлаг, спорт болон бусад төрлийн сургуулийн, улсын, олон улсын хэмжээний уралдаан тэмцээнд амжилт гаргасан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт/маягтын дагуу/ – 1 хувь, Анкет /татах/
  2. Удирдагч эсвэл зөвлөх багшийн тодорхойлолт – 1 хувь
  3. Эрдэм шинжилгээ, нийгмийн үйл ажиллагаанд оролцсон, эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн, хуралд илтгэл  тавьсан, сургуулийн, улсын, олон улсын чанартай урлаг, спортын болон бусад төрлийн уралдаан тэмцээнд оролцсон бол амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар – 1 хувь
  4. Дараах сэдвүүдээс сонгон бичсэн эссэ (1000 - 1500 үгтэй, үсгийн хэмжээ нь 12, А4 цаас, мөр хоорондын зай 1.15 pt/) 4.1.

Эссэ бичлэгийн сэдэв:

- Усны чанар ба зохистой хэрэглээ

- Агаарын бохирдол, шийдэл

- Хөрсний бохирдол, шийдэл

- Хог хаягдлын тогтвортой менежмент

- Уур амьсгалын өөрчлөлт ба дасан зохицох технологи

- Хүрээлэн буй орчны бохирдол ба хүний эрх

4.2. Эссэ бичлэг дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Судалгааны материал, тоо баримтад үндэслэсэн байна.

- Асуудлын мөн чанарыг тайлбарласан бөгөөд шийдлийн талаар өөрийн саналыг дэвшүүлсэн байна.

Материал хүлээн авах:

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17.30 цаг хүртэл  Сиси системээр бүртгүүлнэ.

ЖИЧ:

Хүсэлт гаргаж буй суралцагч нь системд зааврын дагуу бүртгүүлэх бөгөөд амжилтыг гэрчлэх бичиг баримтыг нэгтгэн word эсвэл pdf хэлбэрээр нэг удаа татаж оруулахыг анхаарна уу.

Лавлах утасны дугаар, емайл: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ОЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X