Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“УРЛАГИЙН ИХ НААДАМ 2023” амжилттай зохион байгуулагдлаа.

Огноо: 2023-04-102023-04-10

МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн “УРЛАГИЙН ИХ НААДАМ 2023” амжилттай зохион байгуулагдлаа.  Урлагийн их наадамд   

  • Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар 
  • Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбар 
  • Шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбар 
  • Бизнесийн сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль 
  • Хууль зүйн сургууль 
  • Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль 
  • Худалдаа үйлдвэрлэлийн сургууль 
  • Завхан сургууль 

МУИС-ийн 9 бүрэлдэхүүн, салбар сургуулийн нийт 300 гаруй авьяаслаг оюутан залуус оролцож авхаалж самбаа, авьяас чадвараа сорьж өрсөлдлөө. 

Танхим дүүрэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн халуун алга ташилтаар бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадмын нээлтэд МУИС-ийн оюутны хөгжил эрхэлсэн захирал Г.Галбаяр; Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг; Оюутны хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг болон тус наадмын зохион байгуулалтад хамтран ажилласан МУИСОХ, Оюутан Конгрессын хяналтын дарга Б.Намуунбайгаль нар оролцлоо. 

Урлагийн их наадмын шүүгчээр СУИС-ийн хүндэт профессор МУГЖ дуучин Ч.Насантогтох, Монголиа энтертайнментийн захирал бүжиг дэглээч найруулагч ододтой бүжиглэе шоуны шүүгч Ш.Баасан, СУИС-ийн театр урлагийн сургуулийн багш МУСТА жүжигчин П.Мөнх-Од нар ажиллалаа. 

Сургууль сургуулийн “Оюутны урлагийн бага наадам”-аас шигшигдэн гарч ирсэн оюутнуудын тоглолт бүр үзэгчдийн таашаалд хүрч, мэргэжлийн түвшний дуучин, жүжигчнээс дутахааргүй авьяас чадвартай байна гэсэн үнэлэлтийг шүүгчид хэлж байсныг дурдахад таатай байна.  

Мэндчилгээ, гоцлол дуу, ардын болон язгуур урлаг, хөгжим, цэнгээнт бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг/чөлөөт/ гэсэн 7 төрлөөр өрсөлдөж, нийт багийн дүнгээр 

1-р байранд  Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн хамт олон   2-р байранд Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн хамт олон 

3-р байранд Бизнесийн сургуулийн хамт олон  

тус тус байрыг эзэлж бусдыгаа манлайлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо. 

Мэндчилгээ: 

Шилдэг  мэндчилгээ Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн баг хамт олон 

 

Гоцлол дуу: 

  1. Бизнесийн сургууль
  2. Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
  3. Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Ардын болон язгуур урлаг:  

  1. Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар
  2. Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбар
  3. Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль

Цэнгээнт бүжиг:  

  1. Бизнесийн сургууль
  2. Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  3. Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбар

Хөгжим:  

  1. Шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбар
  2. Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  3. Бизнесийн сургууль

Хамтлаг дуу:  

  1. Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
  2. Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль
  3. Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар

Чөлөөт бүжиг: 

  1. Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбар
  2. Бизнесийн сургууль
  3. Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль

МУИС-д суралцаж байгаа 21000 гаруй оюутнаас өөрсдийн авьяас чадвараараа шалгарч манлайлан оролцож, үлгэр дуурайлал болсон наадмын оролцогч бүр ялагч юм шүү.   

Нийт оролцсон оюутан, залуучууддаа сурлагын өндөр амжилт хүсье. 

Урлагийн наадмын зургийг доорх холбоосоор сонирхоно уу.  

  • https://drive.google.com/drive/folders/1-45PLb7pQNT2F2OE2_NdoPOhDiBHl-rs?fbclid=IwAR3pC7EtdS5B1bH8v3oiDLaZ3qeEgGCVQ5DVkUHy9b7P0kqq8z9pyITJ6H4 
  • https://drive.google.com/drive/folders/1-45PLb7pQNT2F2OE2_NdoPOhDiBHl-rs?fbclid=IwAR3yHYw5PLi2Zibb-_aQcAoX3uYwble1cyYhayxxKxgoTU-peqDA4TG6Cgs
  • https://drive.google.com/drive/folders/1gE5QyTXDXOuiVmYKriGZnwpNClJzVNMy?fbclid=IwAR1CraHL1gv3vvFJY-vL9vA2CiSJRjaRAtPVo1cEzZfcM6iV-D68J3gEoKk 

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X