Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2023-03-16

Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын болон магистр, докторын төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй суралцагч байх
  2. Англи хэлний CEFR B2 эсвэл түүнээс дээш, TOEFL iBT: 71, IELTS: 5.5 болон түүнээс дээш, Хятад хэлний CEFR B1, TOCFL: Band 3 Level 3 эсвэл HSK Level 5 түвшинтэйг илтгэх батламж
  3. Голч оноо 3.0 болон түүнээс дээш

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  3. Суралцах төлөвлөгөө/Motivation letter (эссэ-ний загвартай, 1 нүүр) – Яагаад энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа тодорхой бичих
  4. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш)
  5. Цээж зураг 3.5*4.5 хэмжээтэй (Цээж зургийн заавар – Bureau of Consular Affairs, Ministry of Foreign Affairs, Republic of China(Taiwan) (boca.gov.tw))  
  6. Англи эсвэл хятад хэлний батламж. Хичээлүүд англи эсвэл хятад хэл дээр явагдах тул CEFR B1 түвшинтэй тэнцэх хэлний мэдлэгтэй байх.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хөтөлбөрийн жагсаалттай дараах холбоосоор танилцана уу. 

NTU Online臺大課程網(46)

Colleges & Departments – Academics – National Taiwan University (ntu.edu.tw)

Хөтөлбөрийн шаардлагыг эндээс харна уу.

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөр болон элсэлтийн хураамжаас чөлөөлнө.

Солилцооны оюутнууд нь дотуур байранд байрлах боломжгүй ба байрлах байртай холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү – National Taiwan University Office of International Affairs Off-campus Accommodation (ntu.edu.tw)

Суралцах хугацааны турш хүчинтэй байх хамгийн багадаа 1.000.000 TWD (New Taiwan dollar) бүхий гэнэтийн ослын даатгал, 1.000.000 TWD (New Taiwan dollar) бүхий эрүүл мэндийн даатгалыг ирэхээсээ өмнө хийлгэсэн байна.

1 семестр буюу 5 сарын амьжиргааны зардал дунджаар 112000 TWD болно.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу. Хүсэлт  гаргагч нь бичиг баримтыг зааврын дагуу бүрдүүлэн нэг багц ZIP file (бүх файлууд PDF өргөтгөлтэй байна) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. И-мэйл явуулахдаа өөрийн овог нэр, утасны дугаар болон хэдэн улирал суралцах хүсэлтэй байгаагаа бичсэн байна.

Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Тайваний Үндэсний их сургуульд илгээж Тайваний Үндэсний их сургууль элсэлтийн сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X