Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна

Огноо: 2023-03-09

МУИС болон Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн идэвхтэй суралцаж буй, багадаа 1 улирал амжилттай суралцсан бакалавр, магистр, докторын оюутан байх (төгсөх болзол хангаагүй)
  2. Голч оноо бүх түвшинд 2.75-аас дээш байна.
  3. Хэлний түвшин: англи хэл дээр суралцах суралцагчид – TOEFL iBT 80 / IELTS 6.0 / TOEIC 700 / CEFR B2 оноотой байх, хятад хэл дээр суралцах суралцагчид HSK level 4 түвшний мэдлэгтэй байх. /хэлний онооны батламжийг хавсаргах/

Бүрдүүлэх материал /бүх материал англи/хятад хэл дээр байна/:

  1. CV (тодорхой загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт, англиар (ТҮЦ машинаас авсан байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар, англиар (ТҮЦ машинаас авсан байх)
  4. Багшийн тодорхойлох захиа /Recommendation letter/ англи хэл дээр, тодорхойлолт гаргагчийн гарын үсэг, тамгатай байх
  5. Statement of purpose буюу суралцах/судалгааны төлөвлөгөө бүхий эсээ (А4 хэмжээтэй 2 хуудаснаас хэтрэхгүй)
  6. Англи эсвэл хятад хэлний онооны батламж.
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
  8. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 (паспортын хэмжээтэй)

Хөтөлбөр: 

  • Хятад болон англи хэлээрх хөтөлбөрийн жагсаалт:

https://qrysub.nccu.edu.tw/

  • Англи хэл дээр судлах хөтөлбөрийн жагсаалт: https://moltke.nccu.edu.tw/qrycourse/qryEngSub.jsp  
  • Сургууль, тэнхимүүдийн танилцуулга:

https://www.nccu.edu.tw/p/426-1000-19.php?Lang=en

  • Хятад хэлний бэлтгэл: 12 кредитийн хятад хэлний эрчимжүүлсэн бэлтгэл болон 3 кредитийн цагийн хятад хэлний бэлтгэл

Суралцах хугацаа: 1-2 улирал

Сургалтын төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Дотуур байрны төлбөр:

  • бакалаврын түвшний суралцагчид – 1 улирлын ойролцоогоор 11000 тайван доллар
  • ахисан түвшний суралцагчид – 1 хүний өрөө 1 улирлын 33500 тайван доллар, 2 хүний өрөө 1 улирлын 23500 тайван доллар

Оюутны байрнаас гадуурх байр ойролцоогоор 8000-20000 тайлан доллар болно.

Оюутны аюулгүйн даатгал: 1 улирлын 198 тайван доллар

1 улирлын солилцоогоор явж байгаа суралцагч Тайваньд байх хугацааныхаа даатгалаа эх орондоо хийлгэж болно.

2 улирлын солилцоогоор явж байгаа суралцагч эхний 6 сарынхыг эх орондоо хийлгээд үлдсэн 6 сарын даатгалыг 749 тайвань доллароор Тайваниас авна.

Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг Оюутны хөгжлийн төвд (МУИС-ийн хичээлийн II байрны ард байрлах 306 тоот) авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Ченчи Их Сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

“NATIONAL CHENGCHI UNIVERSITY” –гийн веб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.

 Website: http://oic.nccu.edu.tw/bin/home.php?Lang=en

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X