Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зориулсан “ЭЕРЭГ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЬЕ” үйл ажиллагаа эхэллээ

Огноо: 2023-01-05

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг дэлхийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тайлангаас харахад дэлхийн нийт хүн амын 15 хувь, манай  улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангах, эрхийг хамгаалахын тулд тухайн иргэдийг ойлгох, эерэг хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай. Иймд уг эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, адил тэгш боломж олгохын тулд бид юуг анхаарах, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар зохих мэргэжлийн байгууллагуудтай хэлэлцүүлэг хийж олон улсын жишиг тогтолцоо, эерэг хандлага төлөвшүүлэх арга боломжийг судлах юм.

“Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” нөлөөллийн аян Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөрт зориулан 14 хоногийн турш зохион байгуулагдах бөгөөд “Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” бодлогын уулзалт, хэлэлцүүлгээр эхэллээ.

Үйл ажиллагааг МУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Д-р Б.Очирхуяг нээж, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж буй АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны олон нийттэй харилцах албаны дэд дарга Жон Дваэр болон  “Гэрэлт цох” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс нар оролцогсдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Уулзалт хэлэлцүүлэгт БШУЯ, ХНХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БЕГ-ын Тэгш хамран сургах боловсролын хэлтэс, Насан туршийн боловсролын хэлтэс, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын 5 байгууллага, төрийн бус 9 байгууллага, Төрийн өмчийн 6 их сургуулийн төлөөлөл оролцож туршлага солилцлоо.

Уулзалт, хэлэлцүүлэгийн илтгэл: 

  • БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Суралцагчийн хөгжил, хамгаалал, тэгш хамруулах боловсрол, насан туршийн суралцахуйн бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Б.Мянган “Тэгш хамран сургах боловсролын бодлого”
  • ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого”
  • МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга, д-р М.Эрдэнэчимэг “МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээний өнөөгийн байдал”
  • АНУ-ын Кэнэса мужийн Их Сургуулийн Тэгш Хамруулах Сургалт ба Бие Хүний Хөгжлийн Сургуулийн Гүйцэтгэх Захирал, Итгэмжлэгдсэн Нөхөн Сэргээлтийн Зөвлөх (АНУ-ын үндэсний лиценз бүхий Зөвлөх) дэд профессор Нийл Дачак  “АНУ-ын Их сургуулиудын хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчилгээ үзүүлэх төвийн туршлагаас” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

“Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” үйл ажиллагаа 14 хоногийн турш МУИС-ийн багш, ажилтан, оюутан залуучуудад хандлага ойлголт өгөх, яриа таниулга хийх, сургалт хэлбэрээр үргэлжлэн зохион байгуулагдана.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X