Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Мицубиши корпорацийн олон улсын тэтгэлгийг гардууллаа

Огноо: 2022-12-20

Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрд бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна. 

 Нийгмийн хариуцлагын хүрээнд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг МУИС дээр хэрэгжүүлж эхлээд 9 дахь жилдээ болж байна. Тус тэтгэлэг нь идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжин, хөгжүүлэх зорилготой олгодог бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд  Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт нийт 80 суралцагч материал ирүүлснээс эцсийн шатанд  шалгарсан   бакалаврын  түвшний 4 суралцагч тэтгэлгийг хүлээн авахаар боллоо. 

Тэтгэлэг гардуулах ёслолын арга хэмжээнд тэтгэлэг олгогч талаас  Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Таката Мотосабүро,  Мицубиши корпорацийн  Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ажилтан Э.Сэнжидмаа, МУИС-ийн талаас Ази судлалын тэнхимийн дэд профессор Д.Бадмаанямбуу, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар шалгарсан  суралцагчдад тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө. 

2012-2023 оны хичээлийн жилд тэтгэлэгт шалгарсан суралцагчид 

№  Овог нэр  Нэр  Сургууль  Хөтөлбөр  Түвшин 
1  Энхтөр  Бямбасүрэн  ХЗС  Эрхзүй  4 
2  Цагаанхүү  Дэлгэрмөрөн   ШУС-БУС  Геофизик  3 
3  Банзрагч  Цогзоллхам  ХЗС  Эрхзүй  2 
4  Эрдэнэбат  Буянбаатар  ШУС-НУС  Сэтгэл судлал  3 

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын төлөөллөөс ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын сэтгэл судлал хөтөлбөрийн суралцагч Э.Буянбаатар: Сайн байцгаана уу. Мицубиши корпорацийн нэрэмжит тэтгэлэгт өөрийн ур чадвар, хичээл зүтгэл, нийгмийн идэвхээрээ манлайлан энэхүү тэтгэлэгт шалгарсан нийт оюутнууддаа баяр хүргэе. Мөн олон оюутан залуусын суралцах хүсэл эрмэлзэл, хөгжих боломжийг нээж өгч буй Мицубиши корпорацийнхаа хамт олонд талархсанаа илэрхийлье. Оюутан бидэнд олон асуудал тулгардаг. Магадгүй эдгээр асуудлуудаас хамгийн томоохонд тооцогдож болохуйц асуудал бол санхүүгийн бэрхшээл. Хэдийгээр сурлага урлаг нийгмийн идэвхээрээ бусдыгаа манлайлан суралцдаг хэдий ч төлбөрөө төлөх боломжгүйгээсээ болж сургууль завсардах чөлөө авхуулахаас эхлүүлээд сургуулиа орхих ч сонголтуудыг оюутнууд хийдэг. Гэхдээ эдгээр олон оюутнуудын суралцах хүсэл, боломжийг нээж буй Мицубиши корпорацийн хамт олондоо дахин талархсанаа илэрхийлье.   

 

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X