Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

“Тэгш хамруулах боловсрол” сургалт, хэлэлцүүлэг болов

Огноо: 2022-12-06

МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэсээс “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлье” сэдэвт олон талт үйл ажиллагааны хүрээнд Багшийн хөгжил, цахим сургалтын төв ОТХ-тэй хамтран МУИС-ийн профессор, багш, ажилтнуудад зориулсан “Тэгш хамруулах боловсрол”  сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Уг сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн заах арга зүй, арга барилыг эзэмшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй багш, ажилтан, суралцагчдад ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.  

Сургалтад МУИС-ийн урилгаар, АНУ-ын Монгол дахь ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д 14 хоногийн хугацаатай ажиллахаар ирсэн АНУ-ын Кэнэса мужийн их сургуулийн Тэгш хамруулах сургалт ба бие хүний хөгжлийн сургуулийн гүйцэтгэх захирал, дэд профессор Нийл Дачак болон “Гэрэлт цох байшин” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Оюунтөгс, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Д.Оюунцэцэг, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн дэд профессор Ч.Байгалмаа, МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Социологи, нийгмийн ажлын тэнхимийн төгсөгч Н.Буянсайхан нар оролцож, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үйлчлэх төвийн олон улсын туршлага, их сургуулийн орчинд тэгш хамруулах соёлыг төлөвшүүлэх арга зүй, МУИС-ийн оюутнуудын өмнө тулгамдсан асуудал, шийдэл зэрэг сэдвээр илтгэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Бидний урилгыг хүлээн авсан эрхэм зочид болон сургалтад хамрагдсан багш, ажилтнууддаа талархал илэрхийлье. 

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС 

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X