Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Польшийн Лодзын их сургуульд (Uniwersytet Łódzki) Эрасмус+ төслийн хүрээнд оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Огноо: 2022-11-04

Европын холбооны санхүүжилттэй Эрасмус плас (Erasmus+)  төслийн хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Лодзын их сургуулийн бакалаврын болон магистрын оюутны солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна. 

Хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн бакалаврын эсвэл магистрын үндсэн суралцагч байх ёстой бөгөөд МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана. 

Хөтөлбөрийн хугацаа: 1 хичэээлийн улирал буюу 5 сар 

Тэтгэлгийн хэмжээ: Замын зардал болон сар тутмын амьжиргааны тэтгэлэг олгоно.  

Тавигдах шаардлага: 

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 
  • Бакалаврын оюутан МУИС-д 2-оос дээш, магистрын оюутан 1 болон түүнээс дээш улирал суралцсан байх 
  • 2023 оны 2 дугаар сараас 7 дугаар сар хүртэл Польшид байх  

Бүрдүүлэх материал:  Дараах материалуудыг англи хэл дээр бүрдүүлнэ. 

  • Өргөдлийн маягт 
  • Суралцахуйн урьдчилсан  гэрээ 
  • Суралцах захидал буюу Cover letter  
  • Оюутны тодорхойлолт 
  • Дүнгийн албан ёсны тодорхойлолт
  • Англи хэлний мэдлэгийг тодорхойлох батламж 
  • Бакалаврын оюутан бол ерөнхий боловсролын гэрчилгээний, магистрын оюутан бол бакалаврын дипломны хуулбар 
  • Паспортын хуулбар 
  • Нэмэлт амжилт тодорхойлох баримт бичгүүд 

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 

Товлогдсон хугацаанд багтаан холбогдох материалын хуулбарыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн partners@num.edu.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй тул тодруулах зүйл байвал partners@num.edu.mn хаяг, 77307730 (1142) утсаар холбогдож асууна уу.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах https://www.uni.lodz.pl/en/mobility холбоосоор болон танилцуулгаас үзнэ үү. 

Татах [2.78 MB]

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X