Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Япон Улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2022-11-01

МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн (Tokyo University of Foreign Studies) хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  • МУИС-ийн бакалавар (дор хаяж 1 улирал суралцсан, төгсөх болзол хангаагүй) болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1-N2
  • Голч оноо 3.0 ба түүнээс дээш

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
  2. Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх /
  3. Application form – Application_form_2023Spring.pdf (tufs.ac.jp)
  4. Суралцах төлөвлөгөө – study_plan_e.doc (live.com)
  5. Эрүүл мэндийн бичиг – Certificate_of_health.pdf (tufs.ac.jp)
  6. JASSO тэтгэлэгт хамргадах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ 200 үгтэй /Токиогийн гадаад хэлний ИС JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ – Essay_for_JASSO_2023spring.docx (live.com)
  7. Паспортны хуулбар
  8. Санхүүгийн баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
  9. 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг эх хувиар, 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй
  10. Checklist – ISEP_checklist_e_2023.xls (live.com) 

Суралцах хугацаа:1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Оюутны тоо: 2

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамргадах боломжтой /шалгарсан тохиолдолд/

Дотуур байрны төлбөр: сарын 32000-46000 йен

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл (файлын хэмжээ 2-4Mb хэтрэхгүй, тод байх) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн 2-р байрны 109 тоотод хүлээлгэн өгнө.

Токиогийн гадаад хэлний их сургуулийн англи болон япон хэл дээрх хичээлийн хөтөлбөрийн жагсаалттай доорх линкээр холбогдон танилцана уу. Судлах боломжтой хичээлүүд таны сургалтын төлөвлөгөө, суралцаж буй хөтөлбөртэй уялдаж байгааг харгалзан үзэхийг зөвлөж байна.

  • 2022FWguidebook_en.pdf (tufs.ac.jp)
  • 2022FWguidebook_jp.pdf (tufs.ac.jp)
  • glip_subjects_list_2022.pdf (tufs.ac.jp)
  • overview_past | Exchange Students | Non-degree Programs | International Students | Tokyo University of Foreign Studies (tufs.ac.jp)
  • Japanese Language Program (JLPTUFS) | For International Students | For Current Students | Tokyo University of Foreign Studies

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Токиогийн гадаад хэлний сургууль сонгон шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X