Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“STEM САЛБАРТ ОХИДЫГ ДЭМЖИХ” тэтгэлэгт хөтөлбөр 7 хоног сунгагдлаа

Огноо: 2022-10-312022-11-01

Women Empowerment Mongolia (WE Mongolia) ТББ нь АНУ-д бүртгэлтэй ашгийн бус эмэгтэйчүүдийн байгууллага. Бидний эрхэм зорилго бол мэдээлэл, мэдлэг, менторт суурилсан нөлөөллийн хүрээг бэхжүүлэн, охид эмэгтэйчүүдэд STEM-ийн чиглэлээр суралцах боломжийг нээж, охидын манлайлалыг дэмжих замаар жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулах юм.

Тэтгэлгийн зорилго

  • STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай охидыг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх.
  • STEM-ийн салбар дахь жендэрийн харьцааг тэнцүүлэх, эрх тэгш боломжийг хангах тухай Тогтвортой Хөгжлийн 5-р зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах.

Тэтгэлгийн хүрээ

WE Mongolia ТББ-аас хэрэгжүүлж буй “STEM салбарт охидыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн 5 эмэгтэй оюутныг сонгон шалгаруулж 2022-2023 оны хичээлийн жилд тус бүр 1,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоно. Энэхүү хөтөлбөр нь хувь хүний хөгжилд суурилсан 6 сарын хөтөлбөр бөгөөд шалгарсан оюутнууд техникийн ур чадварыг хөгжүүлэх мастер хичээл, Англи хэлний сургалт, охидын манлайлал ба хувь хүний хөгжлийн уулзалт арга хэмжээнүүдэд хамрагдана. Түүнчлэн,  МУИС-ийн мэргэжлийн багшийн удирдлаган дор ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтанд хичээл зааж, мэргэжлээ таниулах сайн дурын ажлын туршлага хуримтлуулах болно. Хөтөлбөрийн эцэст бүх арга хэмжээнд тасралтгүй оролцсон бөгөөд тодорхой шалгуурыг хангасан оюутнуудад зөөврийн компьютер олгоно.

Тавигдах шаардлага

  • 2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн 2-р түвшний суралцагч байх.
  • STEM салбарын аль нэг чиглэлээр мэргэшиж буй суралцагч байх.
  • Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх.
  • Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх.
  • МУИС-ийн Сиси системд байгаа тэтгэлэгт хамрагдаагүй байх.
  • Тэтгэлэгт хамрагдах хугацаандаа Монголд байх.
  • Өөрийн сонирхсон чиглэлээр хичээлээс гадуурх дугуйлан, эсвэл олимпиадад амжилттай оролцож, сайн дурын ажил хийж байсан туршлагатай байвал давуу тал болно.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  1. Тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт
  2. Ерөнхий Боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Дүнгийн тодорхойлолт
  4. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон баримт
  5. Зөвлөх багш эсвэл менторын тодорхойлолт /ахлах сургуулийн анги удирдсан багшийн тодорхойлолт байж болно./– 1 хувь
  6. Ганцаараа авахуулсан зураг – 1 хувь (сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд байгууллагын цахим хуудсаар мэдээлэхэд ашиглана)
  7. Доорх сэдвээс аль нэгийг сонгон 1-3 хуудас эссэй бичих
  • Би яагаад ________  мэргэжлийг сонгосон бэ?
  • STEM тэтгэлэгт хамрагдсанаар ямар боломж нээгдэж байна? Түүнийг хэрхэн ашиглах вэ?
  • Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?
  • Чөлөөт сэдэв

Нэмэлт материалууд:

  1. Олимпиадад оролцож байсан бол, тодорхойлолт эсвэл гэрчилгээний хуулбар
  2. Сайн дурын ажил хийж байсан бол, тодорхойлолт

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын  07-ны  өдрийн 17:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, 3400,  n.altanzul@num.edu.mn

Шинэ мэдээ

  • Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдана. 2025-05-20
  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X