Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

“ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨӨЧ ОЮУТАН” ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА

Огноо: 2022-10-102022-10-10

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм хамтран МУИС-ийн оюутан суралцагсдад үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨӨЧ ОЮУТАН” өдөрлөгийг 2022.10.17-21-ны өдрүүдэд хичээлийн 2 дугаар болох 4 дүгээр байранд зохион байгуулах тул Та бүхнийг манай өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зорилго:

  • МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм хамтран МУИС-ийн оюутан суралцагсдад үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх

Ерөнхий зохион байгуулагч:

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв
  • МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс

Хамтран зохион байгуулагч:

  • “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирм

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчлах
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн Клиникч оюутнууд нь “Монгол Өмгөөлөгч” Хууль зүйн фирмийн мэргэшсэн өмгөөлөгчидтэй хамтран МУИС-ийн оюутан суралцагсдад тулгамдаж буй болон сонирхсон асуудлаар үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх
  • Өдөрлөгийн хүрээнд оюутнуудаас гарсан санал санаачилга, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаанд тусгах

Зохион байгуулах хэлбэр:

  • Эрх зүй хөтөлбөрийн оюутнууд нь бусад хөтөлбөрийн оюутан суралцагсдадаа хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомж сурталчлах

Хаана:

МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 2 дугаар давхарт

МУИС-ийн хичээлийн 4 дүгээр байрны 2 дугаар давхарт

Хэзээ:

2022.10.17-21-ний өдрүүдийн 09:00 цагаас 18:00 цаг хүртэл

Хамрах хүрээ:

МУИС-ийн суралцагсад, багш, ажилтнууд

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • Оюутан Та цагаар ажилласны хөлсөө авч чадахгүй байгаа бол ...
  • Оюутан Танд орон сууц хөлслөхтэй холбоотой хууль зүйн асуудал үүсэж байгаа бол ...
  • Та болон Таны ойр дотны хүн дарамт, хүчирхийлэлд өртсөн ... гэх мэт тулгамдаж буй асуудлаараа хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X