Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Тайваний Үндэсний их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа.

Огноо: 2022-10-032022-10-03

Тайваний Үндэсний их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын төгсөх болзол хангаагүй идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Англи эсвэл хятад хэлний CEFR B1 болон түүнээс дээш түвшинтэйг илтгэх батламж
  3. Голч оноо 3.0-аас дээш

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  2. Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр (ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан байх)
  3. Суралцах төлөвлөгөө/Motivation letter (эссэний загвартай, 1 нүүр) – Яагаад энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа тодорхой бичих
  4. Гадаад пасспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш)
  5. Цээж зураг 3.5*4.5 хэмжээтэй (Цээж зурагны заавар - Bureau of Consular Affairs, Ministry of Foreign Affairs, Republic of China(Taiwan) (boca.gov.tw))  
  6. Англи эсвэл хятад хэлний батламж. Хичээлүүд англи эсвэл хятад хэл дээр явагдах тул CEFR B1 түвшинтэй тэнцэх хэлний мэдлэгтэй байх.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Хөтөлбөрийн жагсаалттай дараах холбоосоор танилцана уу.

NTU Online臺大課程網(46)

Colleges & Departments - Academics - National Taiwan University (ntu.edu.tw)

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөр болон элсэлтийн хураамжаас чөлөөлнө.

Солилцооны оюутнууд нь дотуур байранд байрлах боломжгүй ба байрлах байртай холбоотой мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү - National Taiwan University Office of International Affairs Off-campus Accommodation (ntu.edu.tw)

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цаг. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу. Хүсэлт  гаргагч нь бичиг баримтыг зааврын дагуу бүрдүүлэн нэг багц ZIP file (бүх файлууд PDF өргөтгөлтэй байна) болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Имейл явуулахдаа өөрийн овог нэр, утасны дугаар болон хэдэн улирал суралцах хүсэлтэй байгаагаа бичсэн байна.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Тайваний Үндэсний их сургуульд илгээж Тайваний Үндэсний их сургууль элсэлтийн сонгон шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X