LET’S TALK CLUB
Огноо:Танилцуулга: Монгол улсын их сургуулийн сэтгэл судлалын “Let’s talk” клуб нь 2017 оны 4 сарын 7 буюу Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр үйл ажиллагаагаа эхлүүлж анхны гараагаа хийсэн билээ. Манай клуб сэтгэл судлалын аргаар мөн ярилцлагаар үйл ажиллагаагаа явуулдаг ба зөвхөн гишүүддээ зориулсан үйл ажиллагаа явуулдаг хаалттай клуб юм. Одоогоор 60 гаруй гишүүдтэй.
Клубийн хамрах хүрээ: Сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог болон өөрийн дотоод сэтгэл зүйдээ анхаардаг нийт оюутнууд
Зорилго: Элсэн орсон гишүүддээ сэтгэл судлалын анхан шатны мэдлэг олгох ба дотоод хүндээ санаа тавьж, амьдралдаа шинэ алхам, шинэ зорилт сэдлийг өгөхөд үйл ажиллагааны маань үнэ цэнэ оршино.
Үйл ажиллагааны чиглэл:
- Хандлагаар анагаахуй болон Бүлгийн сэтгэл заслын техникийг хослуулан ярилцлага явагддаг.
- Сэтгэл зүйн тест, туршилтуудтай танилцан үр дүнг хэлэлцэх
- Энд ирснээр үнэн худлын талаарх ойлголт, шүүмжлэлт, зөвлөгөө үйлчлэхгүй бөгөөд зөвхөн зүрх сэтгэлээрээ ярилцах юм.
- Өөрт мэдрэгдэж буй таагүй мэдрэмжээсээ хагацахыг хүссэн хүн бүхэнд зориулсан болно.
FB Хуудас: Lets Talk Mongolia