Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

Ченчи Үндэсний их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2022-09-20

МУИС болон Тайваны Үндэсний Ченчи Их Сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн идэвхтэй суралцаж буй, багадаа 1 улирал амжилттай суралцсан бакалавр, магистрын оюутан байх (төгсөх болзол хангаагүй)
  2. Голч оноо 3.0-аас дээш байна.
  1. Хэлний түвшин: англи хэл дээр суралцах суралцагчид – TOEFL iBT 79-80, IELTS 6.0 оноотой байх, хятад хэл дээр суралцах суралцагчид HSK level 4 түвшний мэдлэгтэй байх. /хэлний онооны батламжийг хавсаргах/

Бүрдүүлэх материал /бүх материал англи/хятад хэл дээр байна/:

  1. CV (тодорхой загвар байхгүй)
  2. Сургуулийн тодорхойлолт (ТҮЦ машинаас авсан байх)
  3. Албан ёсны дүнгийн хуулбар (ТҮЦ машинаас авсан байх)
  4. Багшийн тодорхойлох захиа /Recommendation letter/ англи хэл дээр, тодорхойлолт гаргагчийн гарын үсэг, тамгатай байх
  5. Statement of purpose буюу суралцах/судалгааны төлөвлөгөө бүхий эсээ
  6. Англи эсвэл хятад хэлний онооны батламж.
  7. Гадаад пасспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)
  8. 6 сараас хэтрээгүй цээж зураг 2 (пасспортын хэмжээтэй)

Хөтөлбөр:

  • Англи хэл дээр судлах хөтөлбөрийн жагсаалт:

國立政治大學國際合作事務處Office of International Cooperation, National Chengchi University (nccu.edu.tw)

  • Хятад хэлний бэлтгэл:

國立政治大學國際合作事務處Office of International Cooperation, National Chengchi University (nccu.edu.tw)

Суралцах хугацаа: 1-2 улирал

Сургалтын төлбөр: сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 10 дугаар сарын 6-ний өдрийн 15:00 цаг хүртэл. Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Ченчи Их Сургууль нь дараагийн шатны шалгаруулалт хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

 “NATIONAL CHENGCHI UNIVERSITY” –гийн вэб хуудсаар зочилж суралцах хөтөлбөр бусад мэдээлэлтэй танилцана уу.

 Website: https://oic.nccu.edu.tw/Post/833

FACTSHEET: татах

FAQ: татах

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо 2023-01-20
  • Цагдаагийн байгууллагын ажилтнууд оюутны байранд хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-01-13
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анхааралд 2023-01-13
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна 2023-01-10
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо 2023-01-10

Их уншсан

  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэл... posted on 2023-01-10
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо posted on 2023-01-20
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж буй оюутнуудын анх... posted on 2023-01-13
  • БНСУ-ын иргэн, Хүндэт профессор “КВОН СОН ХҮН”-ий нэрэмжит тэтгэлгийн... posted on 2023-01-10
  • “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-т зор... posted on 2023-01-05

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X