Skip to content
Монгол улсын их сургуулийн лого Оюутан, төгсөгчийн хэлтэс
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутан төгсөгчийн хэлтэс
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв

БНСУ-ын Ханкүк Гадаад Хэлний их сургуулийн 2023 оны оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Огноо: 2022-09-13

МУИС болон БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй байх)
  2. Голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
  3. Хэлний түвшин:
    1. Англи хэл дээр явагдах хөтөлбөрт суралцах бол англи хэлний TOEFL 80, IELTS 6 түвшинтэй байх.
    2. Солонгос хэл дээр явагдах хөтөлбөрт хамрагдах бол солонгос хэлний TOPIK level 3+, B2 түвшинтэй байх.
    3. Хэлний онооны батламжийг хавсаргах ба батламж байхгүй бол англи/солонгос хэлний багшийн тухайн хэлний хангалттай мэдлэгтэйг бататгах тодорхойлох захидал хавсаргах.

Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:

  1. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан)
  2. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан эсвэл тамга даруулсан)
  3. Тодорхойлох захидал англи эсвэл солонгос хэл дээр (Багшийн гарын үсэгтэй, холбогдох хаягийг бичсэн байх)
  4. Хэлний түвшин батлах батламж, сертификатын хуулбар эсвэл гадаад хэлний багшийн хэлний түвшнийг бататгасан тодорхойлох захидал (багшийн гарын үсэгтэй байх)
  5. Өөрийн танилцуулга, ирээдүйн зорилго, суралцах төлөвлөгөө бүхий 1-2 нүүр эсээ (англи/солонгос хэл дээр шивсэн байна)
  6. 3*4 хэмжээтэй өнгөт цээж зураг файлаар явуулах (jpg өргөтгөлтэй)
  7. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)

Суралцах хугацаа: 1-2 улирал (өөрийн хүсэлтээр)

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж үзнэ үү.  https://sites.google.com/hufs.ac.kr/hufsinternationalexchange/Overview/Factsheet-and-Eligibility?authuser=0

Судлах боломжтой хөтөлбөрийн жагсаалт:

https://wis.hufs.ac.kr/src08/jsp/lecture/LECTURE2020L.jsp

Судлах боломжгүй хөтөлбөр/сургууль:

  • Хууль зүйн сургуулийн хөтөлбөрүүд,
  • Хэл шинжлэл ба дипломат ажиллагаа,
  • Хэл шинжлэл ба худалдаа.
  • Communicative Languages
  • Бизнесийн сургуулийн хөтөлбөрүүд,

Сургалтын төлбөр, бусад зардал: сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр болон амьжиргааны зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Солилцооны хөтөлбөрт шалгарсан тохиолдолд суралцагч санхүүгийн баталгаа буюу банкны тодорхойлолтыг тус сургуульд илгээх шаардлагатайг анхаарна уу! Ойролцоогоор:

  • 4 сар – 6,800 USD
  • 6 сар – 10,200 USD
  • 10 сар – 17,000 USD
  • 12 сар – 20,000 USD

Тухайн хэмжээний мөнгө нь өөрийн нэр дээрх дансанд аль эсвэл төрсөн эцэг эхийн дансанд байрших ёстой. Энэхүү шаардлага нь Ханкүүк гадаад хэлний их сургуулиас тавьсан шаардлага бус БНСУ-ын ГИХГ-аас тавьсан шаардлага болно.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 9 дүгээр сарын 29-ний 15:00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл өргөтгөлтэй (тод харагдахуйц) болгон studentaffairs@num.edu.mn имейл хаягаар илгээнэ. PDF file-аас бусад өргөтгөлтэй бичиг баримтыг хүлээн авахгүй болно. Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн 2 байрны 109 тоотод хүлээн авна.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авчирч өгнө.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь хүсэлт гаргагчдын материалыг Ханкүүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээж Ханкүүк их сургууль нь дараагийн шатны шалгаруулалтыг хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт бичиг баримтыг бүрдүүлэн онлайнаар болон шуудангаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • РОНАЛЬД ЖОН СТЕЙПЛЗИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ 2023-03-21
  • 9th Youth Leadership Workshop on GCED 2023-03-21
  • ”Өглөөний марафон 3” уралдааны бүртгэл эхэллээ. 2023-03-19
  • Тайваний Үндэсний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа 2023-03-16
  • “ИННОВАЦЫН ЭЗЭД” ШОУ НЭВТРҮҮЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ💡 2023-03-15

Их уншсан

  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наа... posted on 2023-03-06
  • БНСУ-ын Ханкүүк гадаад хэлний их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жи... posted on 2023-03-09
  • Тайваний Үндэсний Ченчи Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн н... posted on 2023-03-09
  • Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн... posted on 2023-03-09
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилтта... posted on 2023-03-13

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X