Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Сөүлийн үндэсний их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Огноо: 2022-09-02

МУИС болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2023 оны хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын 1-3 түвшний идэвхтэй суралцаж буй суралцагч байх /дор хаяж 1 улирал бүтэн суралцсан, төгсөх болзол хангаагүй байх/
  2. Голч дүн – 2.5 болон түүнээс дээш байх
  3. Англи эсвэл Солонгос хэлний дунд ба дундаас дээш мэдлэгтэй байх /сертификат хавсаргах/ Үүнд:
  • TOEFL IBT 88, IELTS 6.0
  • TOPIK level 5
  1. Сөүлийн үндэсний их сургуулийн тусгай шаардлагууд. Үүнд:
  • Бизнесийн удирдлагын сургууль: солилцооны оюутан авах боломжгүй
  • Компьютерийн ухаан, инженерчлэлийн сургууль: IT, компьютер инженерчлэлийн хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид хамгийн багадаа мэргэжлийн хичээлийн 15 кредит амжилттай судалсан байх
  • Шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль: СҮИС шалгаруулна
  • Солонгол улсын түүх, Солонгос хэл,хэл шинжлэл, Статистик, Эм зүй хөтөлбөрт суралцах хүсэлтэй суралцагчид Солонгос хэлний батламж хавсаргах /TOPIK Level 5 ба түүнээс дээш/
  • Хууль, эрх зүйн чиглэлээр суралцах боломжгүй

Бүрдүүлэх материалууд /бүх бичиг баримт англи эсвэл солонгос хэл дээр байх/

  1. CV /загвар байхгүй/
  2. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байх/
  3. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх эсвэл тамга даруулсан байх/
  4. Statement of purpose буюу суралцах зорилго тодорхойлсон эсээ /англи эсвэл солонгос хэл дээр шивсэн байна, 1-2 нүүр/
  5. Багшийн тодорхойлох захидал /албан захианы хэлбэртэй, гарын үсэг зурж тамга дарсан байх/
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)

Суралцах хугацаа: 1-2 улирал. Хамгийн ихдээ 18 кредит судлах боломжтой.

Хөтөлбөр:

  • Бакалавр: http://en.snu.ac.kr/undergraduate-programs
  • Солонгос хэлний хөтөлбөрийн танилцуулга (төлбөртэй/ солонгос хэл, орон судлалын ангийн оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтой): https://lei.snu.ac.kr/mobile/en/klec/main/main.jsp

Зардал: МУИС-д сургалтын төлбөрөө төлж, Сөүлийн Үндэсний их сургуульд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Дотуур байр, онгоцын тийз болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.

Дотуур байрны төлбөр: сарын 124.800-248.100 вон

Амьжиргааны зардал: ойролцоогоор сарын 300.000 вон

Дэлгэрэнгүй мэдээлэл: татах

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2022 оны 9 дүгээр сарын 9-ний 15.00 цаг хүртэл. Хүсэлт гаргагчид бүрдүүлэх материалыг 1 багц PDF file болгон studentaffairs@num.edu.mn хаяг руу илгээнэ. Материал явуулахдаа овог нэр, утасны дугаарыг бичсэн байна. Зөвхөн зааврын дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг авахыг анхаарна уу.

Бичиг баримтын эх хувийг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст цаг тохирон өөрийн биеэр авчирч өгнө. Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүйг анхаарна уу. Хүсэлт хүлээн авах хугацааг сунгахгүй тул тодруулах асуултыг studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдон асууна уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан суралцагчийн материалыг Сөүлийн Үндэсний Их Сургуульд илгээнэ. Сөүлийн их сургууль нь элсэлтийн сонгон шалгаруулалтыг хийнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг дахин бүрдүүлэн онлайнаар илгээхийг анхаарна уу.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X