Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Хонг Конгийн их сургуулийн 2023 оны оюутан солилцооны хөтөлбөрт амжиж бүртгүүлээрэй!

Огноо: 2022-08-29

МУИС болон Хонк Конгийн их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Хонг Конгийн их сургуулийн 2023 оны хаврын улирлын оюутан солилцоо хөтөлбөр зарлагдлаа.

Суралцах хугацаа 1-2 улирал

Шаардлага:

1. МУИС-д 2-оос дээш улирал идэвхтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх)

2. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй / батламж хавсаргах/

Бүрдүүлэх материал:

1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)

2. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)

3. Англи хэлний онооны батламжийг хавсаргах

4. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа 6 сараас дээш байна)

5. Statement of purpose (өөрийн танилцуулга, хэдийн зорилгыг батгаасан 1-2 нүүр эсээ)

6. CV (зөвхөн хууль, эрх зүйн оюутнууд нэмэлтээр бүрдүүлнэ)

Сонгох боломжтой кредит, хөтөлбөр: - https://intlaffairs.hku.hk/avail_program.php?pid=5&type=incoming

- 24-30 кредит

- Хятад хэлний хөтөлбөрөөс бусад хичээл англи хэл дээр заагдана

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 15.00 цаг хүртэл.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст авчирч өгөх ба материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутны бичиг баримтыг Хонг Конгийн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Хонг Конгийн их сургууль сонгон

шалгаруулалтыг хийн элсэлтийн хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. HKU International Affairs Office Тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар болон 77307730-1516 дугаараар урьдчилан холбогдож асууна уу.

Хөтөлбөрт бүртгүүлэх хугацаа тулсан тул та яараарай!

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X