Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

Хичээл сонголт, баталгаажуулалт хийх тухай

Огноо: 2022-08-23

2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын өдөр, оройн хөтөлбөрөөр суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагаас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17.30 цагийн хооронд доорх дарааллын дагуу явагдана.
Үүнд:
2022 оны 8 сарын 25-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд
– 2022 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт элссэн суралцагчид;
– Бакалаврын ерөнхий суурийн хөтөлбөрийн суралцагчид;
– Бакалаврын өдөр, оройн мэргэжлийн хөтөлбөрийн IV, V түвшний суралцагчид.
2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15.00-20.00 цагийн хооронд
-Бакалаврын өдөр, оройн мэргэжлийн хөтөлбөрийн I, II, III түвшний суралцагчид.
2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20.00 цагаас хойш
– Бакалаврын өдөр, оройн хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид.
Хувийн суралцах төлөвлөгөө зохиогоогүй, суралцах төлөвлөгөөг шинэчлэх суралцагчдад хичээл сонгон баталгаажуулах хугацааны 50% өнгөрсний дараа буюу 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас хойш баталгаажуулалтын хугацаанд хувийн суралцах төлөвлөгөөгөө шинэчлэн зохиох эрх нээгдэнэ.
2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын магистр, докторын хөтөлбөрөөр суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цагаас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17.30 цагийн хооронд явагдана.
2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын эчнээ хөтөлбөрөөр суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагаас 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17.30 цагийн хооронд явагдана.
Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно.
Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна.
Хичээл баталгаажуулалт хийх шинэчлэгдсэн модулийн заавартай https://sisi.num.edu.mn/…/SISI_Hicheel_Batalgaajuulalt… холбоосоор орж танилцана уу.

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X