Skip to content
Монгол улсын их сургуулийн лого
Оюутны хөгжлийн бодлогын газар
Оюутны хөгжлийн төв
  • Монгол улсын их сургуулийн лого Оюутны хөгжлийн бодлогын газар
    Оюутны хөгжлийн төв
  • Эхлэл (current)
  • Бидний тухай
  • Мэдээ мэдээлэл
  • Оюутны байгууллага
  • Дүрэм Журам
  • Гадаад оюутан
    Монгол Улсын Их Сургуулийн нэг өдөр 2018
    • Admission and Aid
    • Campus Life
    • Student exchange
    • LIST OF PROGRAMS
    • PROCEDURES FOR IMMIGRATION SERVICES AND VISA
    • Гадаадын иргэн суралцахад бүрдүүлэх материал
    • Монгол Улсын виз,оршин суух зөвшөөрөл
  • Асуулт хариулт
  • Карьер хөгжлийн төв
  • Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах

МУИС-ийн “Оюутны дотуур байр”-нд оршин суух оюутнуудын анхааралд

Огноо: 2022-08-222022-08-26

МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн жилд оюутны дотуур байранд оршин суух оюутны бүртгэл 2022.08.23-нд 09:00 цагт эхэлнэ.

Бүртгэл явагдах хугацаа:

• Бүртгэл нээх – 2022.08.23-ны өдрийн 09:00 цагт

• Бүртгэл дуусах – 2022.08.29-ний өдрийн 15:00 цаг хүртэл Сиси мэдээллийн системээр цахимаар явагдана.

Баталгаажуулалт хийх хугацаа:

МУИС-ийн Дотуур байрны журмын 3.1.7 дахь заалтыг үндэслэн эрэмбийн дагуу бүргүүлнээс хойш 24 цагийн дотор Сиси мэдээллийн системээр бүртгэлээ батлгаажуулж төлбөрөө төлнө.

МУИС-ийн Оюутны дотуур байранд орох хүсэлт өгсөн оюутнууд дараах хуваарь, эрэмбийн дагуу баталгаажуулалтаа хийнэ. Үүнд:

• I- түвшний оюутнууд: 2022 оны 08-р сарын 30-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.

• II- түвшний оюутнууд: 2022 оны 08-р сарын 31-ний өдрийн 10:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.

• III, IV, V – түвшний оюутнууд: 2022 оны 09-р сарын 01- ний өдрийн 10:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.

• Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн оюутнууд: 2022 оны 09-р сарын 02-ны өдрийн 10:00 цагаас эхлэн 24 цагийн дотор өрөөгөө сонгон баталгаажуулна.

Жич: Жагсаалт гарсан өдрөөс эхлэн амьдрах өрөөгөө сонгон баталгаажуулах үйл ажиллагаа эрэмбийн дагуу тус тус 24 цагийн зайтай явагдана. Эхний өдөр баталгаажуулж чадаагүй бол дараагийн өдрөөс эхлэн дахин сонголт хийж баталгаажуулна.

1. БАЙРНЫ ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНС: “ДАНСНЫ НЭР” МУИС ТӨВЛӨРСӨН САН “ГОЛОМТ БАНК ДАНС” – 8115006177 тоот дансанд бүтэн жилээр төлнө.

2. Төлбөр төлөхдөө гүйлгээний утганд дараах мэдээллийг заавал бичнэ.

• SISI ID хаяг

• Регистрийн дугаар

• Овог нэр

3. Гэнэтийн ослын даатгал төлсөн баримт

4. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан баримт бичгийг бүрдүүлсэн байна.

Эрүүл мэндийн үзлэг нь доорхи нарийн мэргэжлийн эмч нар (аль ч эмнэлэгт үзүүлж болно)-ын үзлэгт хамрагдсан байна. Үүнд:

· Дотор

· Мэдрэл

· Чих, хамар, хоолой

· Шүд

· Зүрх, судас

· Арьс, харшил

· Сүрьеэ

· Халдварт

· БЗДХ Жич: Эрүүл мэндийн хуудас маягтыг энд - дарж татна уу.

Дээрх шаардлагыг бүрэн хангасан суралцагчдыг 2022 оны 08-р сарын 30-ны өдрөөс эхлэн дотуур байранд хүлээн авна.

МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар оюутны дотуур байрны үйлчилгээний төлбөрийг шинэчлэн батлав. (Оюутны 5-р дотуур байрны 3-р давхар, 4 оюутны өрөө, жилийн төлбөр 780,000 төгрөг)

 

Шинэ мэдээ

  • “ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” зохион байгуулагдана 2025-04-30
  • ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуульд тэтгэлэгтэй суралцацгаая! 2025-04-15
  • Шинээр элссэн гадаад суралцагчийг чиглүүлэх өдөрлөг болно. 2025-03-13
  • МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. 2023-09-19
  • Цагдаагийн байгууллагаас оюутнуудад хууль, эрх зүйн яриа, таниулга хийв 2023-09-18

Мэдээний архив


Холбоосууд

Фэйсбүүк

Твиттер

Youtube


хэрэгтэй холбоосууд

МУИС үндсэн веб

Оюутны сиси систем

Цахим номын сан

Ахисан түвшний бодлогын газар

Оюутны гарын авлага

Монгол хэлний викитоль


холбоо барих

Их сургуулийн гудамж - 1,бага тойруу,Сүхбаатар дүүрэг,Улаанбаатар хот,Монгол улс

Цахим шуудан: Studentaffairs@num.edu.mn,
studentaffair1942@gmail.com

7730-7730 Дотуур утасны код 1511, 1512, 1513, 1514, 1515 1516, 1517, 1518, 1519 (Дэлгэрэнгүй харах)

77407740

©2022 Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар
  • Үсгийн хэмжээ: A A A
  • Зураг : Хаах
  • Дэвсгэр өнгө: A A X