POSCO сангийн нэрэмжит тэтгэлэгийг МУИС-аас 15 оюутан авлаа
Огноо:
POSCO сангаас Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг сайжруулах зорилготой Азийн нөхөрлөл хөтөлбөрийн хүрээнд Азийн 19 улс орны их дээд сургуулиудын оюутан, залуучууд, судлаачдад тэтгэлэг олгодог бөгөөд 2004 онд МУИС POSCO TJ Park сан Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар өнөөдөр 12 дахь жилтэй золгож байна. Энэ хугацаанд МУИС-ийн оюутнуудад жил бүр тэтгэлэгийг тасралтгүй олгож ирсэн бөгөөд…
Хагас шигшээгийн эхний тоглолтоо хийх гэж байна
Огноо:
МБАТ-ний XIV-р спартакиадын волейболын тэмцээнд оролцож байгаа манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр 17.00 цагаас СТО-д хагас шигшээгийн эхний тоглолтоо хийх гэж байна. МУИС-ийн оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирж сургуулийнхаа багийг дэмжихийг уриалж байна.
Sheraton цогцолборт өрнөсөн хуралд нийт 2500 оюутан залуус оролцов
Огноо:
Харвард Мини НҮБ – Ром 2016 Sheraton цогцолборт өрнөсөн хуралд нийт 2500 оюутан залуус оролцов АНУ-ын Харвардын их сургуулиас жил бүр зохион байгуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар Хуралдаан (Мини НҮБ) нь Харвардын оюутнуудын санаачлагаар даяарчлал, дэлхий дахины эв нэгдлийг билэгдэлээ болгон олон улсын 100 гаруй оюутан залуучуудыг хамран анх 1992 онд Польш улсын Миндзиздрое хотод зохиогдсоноор үүссэн байна. Өдгөө дэлхийн…
ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ II
Огноо:
БСШУЯ -наас Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа L2766 – MON:“Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт МУИС-ийн оюутны багуудын явуулсан 10 төслөөс 1 төсөл хасагдаж бусад нь дахин сайжруулах нөхцөлтэйгээр тэнцсэн байна. Иймд төслийн хүрээнд маргааш буюу 2016 оны 5 сарын 11-ний 9:00-11:30 цагт Дугуй зааланд А.Батхишиг багш тэнцсэн төслийн багийнхантай уулзаж нэгбүрчлэн санал өгөхөөр болсон тул төсөл…
Огноо:
АНУ-ын Чикагогийн их сургуулийн Харрисийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн Профессор, доктор Жэймс Робинсон /James Robinson/ “Байгууллагууд яагаад чухал вэ?- Тогтвортой хөгжилд байгууллагын засаглалын гүйцэтгэх үүрэг”/ “Why institutions matter: The role of institutional governance for sutainable development”/ сэдвээр лекц уншина. Лекц МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй танхимд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 11:00 цагаас эхэлнэ. (Cambridge, MA-May 11, 2005)…
POSCO сангийн тэтгэлэг гардуулна
Огноо:
POSCO сангийн нэрэмжит тэтгэлэг гардуулах арга хэмжээ маргааш буюу 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14:00 цагт МУИС хичээлийн 1 байр эрдмийн танхимд болно.
Доктор Ц.Соёл-Эрдэнэ МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалтад оролцоно
Огноо:
Долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 17.00 цагаас зохион байгуулагддаг NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн энэ улиралд уригдсан хамгийн сүүлийн зочноор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш, доктор Ц.Соёл-Эрдэнэ оролцож, “Цагаан алтны бүлгийн болон газрын ховор элементүүдийн геохимийн эргэлтийн судалгаа” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Доктор Ц.Соёл-Эрдэнэ нь 2011 онд…