• Монголын анхны хиймэл дагуул Мазаалайг хөөргөхөд зориулсан ээлжит хандивын тоглолт болно.

    Огноо:
    Энэ удаагийн тоглолтыг МУИС-ийн Шонхорууд баг 2016 оны спрайт “D” Лигийн аварга, БНАСУлсын шигшээ багийн тоглогч Ким Чон Ил-ийг эгнээндээ нэгтгэсэн УВС НУУР багтай 2017 оны 04 сарын 18-нд 19:00 цагаас МУИС-ийн 4-р байрны спорт зааланд болох тул оюутан залуус та бүхэн энэхүү хандивын тоглолтонд хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжээрэй. Хандивын тоглолтын эхний 500 үзэгчид Shake & Share үйлчилгээний дугаар…
  • “Сонирхолтой номоо солилцоогоор – Хэрэгтэй номоо хэрэгцээгээрээ”

    Огноо:
    МУИС-ийн номын сангийн 2015-2016 оны хичээлийн жилээс уламжлал болгон зохион байгуулж буй “Сонирхолтой номоо солилцоогоор – Хэрэгтэй номоо хэрэгцээгээрээ” өдөрлөгийн үйл ажиллагаа 2017 оны 04-р сарын 17-21-ны хооронд явагдах тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.   ЭНЭХҮҮ  ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО Багш оюутнууд өөрсдийн хэрэглээнд байгаа илүү номыг бусадтай солилцох, өөрт хэрэгтэй номыг хамгийн хямд үнээр /үнэгүй/ олж авах, актлагдсан хуучин номыг…
  • Төгсөгчдийг ажлын байранд урьж байна.

    Огноо:
    Капитал банк Актив, пассивын удирдагын хэлтсийн мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Ажлын байранд тавигдах шаардлага: Бизнесийн удирдлага, эдийн засаг, банк, санхүү, статистик, хэрэглээний математик чиглэлээр суралцдаг 4 дүгээр курсын оюутан; Сурлагын голч оноо 3.0 буюу түүнээс дээш байх; Сургуулиас болон Улсын чанартай зохион байгууллагддаг эрдэм, шинжилгээний хуралд идэвхитэй оролцдог байх; Банкны бизнес, үйл ажиллагааны талаар зохих мэдлэгтэй; Асуудалд…
  • ЕБС-ийн 300 гаруй сурагчид МУИС-ийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөртэй танилцаж байна.

    Огноо:
    Монгол Улсын Их Сургуулийн Оюутны алба, Сургалтын нэгдсэн алба Монголын Сурагчдын Холбоотой хамтран нийслэлийн дунд сургуулиудын төгсөх ангийн сурагчдад МУИС-ийн элсэлт, үйл ажиллагааны чиглэл, хичээлийн анги таним, бүрэлдэхүүн сургуулиудыг  өртөөчлөн танилцууллаа. Уг  хөтөлбөрт Улаанбаатар хотын дүүргүүдийн сургуулиудын төлөөлөл болох нийт 300 гаруй сурагч хамрагдах бөгөөд  эхний 150 гаруй сурагч хамрагдлаа. Тус үйл ажиллагаа 2017.04.11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн дугуй танхимд 15:00…
  • Эрүүл мэндийн даатгалын байцаагч нар хуваарийн дагуу МУИС-д ажиллана

    Огноо:
    Эрүүл мэндийн даатгалын байцаагч нар дараах хуваарийн дагуу МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр ажиллах тул МУИС-ийн багш, ажилчид, оюутнууд та бүхэн ЭМД-ийн хамруулалтанд идэвхитэй хамрагдана уу. Хаясан гээсэн дэвтэр олголт, баталгаажуулалт, хамруулалт нэгэн зэрэг явагдана. Даатгалд хамрагдахын тулд оюутан суралцагчид 23040 төгрөгийг дансанд тушаан баримтан дээрээ овог нэр, сургуулийг тодорхой бичиж  ЭМД-ын дэвтрийн хамт Бүрэлдэхүүн сургуулийн Оюутны албаны мэргэжилтэнд урьдчилан хүлээлгэн өгнө.…
  • Франц хэлний уралдаанд МУИС-ийн оюутнууд амжилттай оролцов

    Огноо:
    2017 оны 4-р сарын 2-нд Олон улсын франц хэлний долоо хоногийг тохиолдуулан Франц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Франц хэлтнүүдийн баярыг Улаанбаатар Филармонийн театрт амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Дээрх арга хэмжээг Швейцарийн хөгжлийн агентлаг, Канадын Элчин сайдын Яам, DMD жуулчлалын компани, Диор зэрэг байгууллага, компани хамтран ажилласан байна. Эл баярын хүрээнд…
  • Москвагийн ОУХДС-д зохиогдсон “Олон улсын оюутны өдөрлөг”-т МУИС-ийн оюутнууд оролцов

    Огноо:
    2017 оны 3-р сарын 31-нд Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуульд  (МГИМО)-д зохиогдсон “Олон улсын оюутны өдөр”-т МУИС-ийн оюутнууд анх удаа оролцож, МУИС-иа танилцуулав. МУИС-ийн ОУХНУС-ийн орос хэлний ангийн 3 дугаар дамжааны оюутнууд  МГИМО-д оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж байгаа юм. Өдөрлөгийн гол зорилго нь ОХУ болон бусад  орны оюутан залуучуудад МГИМО-той хамтын ажиллагааны гэрээ байгуулсан түнш их, дээд сургуулиудад…
  • АмЧамын Ментор өдөрлөгт МУИС-ийн оюутнууд оролцлоо

    Огноо:
    Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам) нь хоёр дахь жилдээ нийгмийн хариуцлагын санаачлагын хүрээнд Монгол улсын их дээд сургуулиудын 100 оюутныг үнэ төлбөргүй сургалт, лекцэнд хамруулсан “АмЧамын Ментор Өдөрлөг 2017” арга хэмжээг 4-р сарын 1-нд Корпорэйт Зочид Буудал Энд Конвеншн Центр-т зохион байгууллаа. АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө…
  • МУИС-ийн Элсэлтийн бүртгэл 5-р сарын сарын 1-ээс эхлэнэ

    Огноо:
    Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37.500 сурагч төгсч байна. Ингэснээр өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд 40 гаруй мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байгаа юм. Монгол Улсын их сургуулийн хувьд элсэгчдээ ирэх тавдугаар сарын 1-нээс онлайнаар http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэж эхэлнэ. Энэ талаар тус сургуулийн Сургалтын нэгдсэн албаны мэргэжилтэн Д.Мөнхбатаас элсэлтийн талаар тодрууллаа. -Монгол…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар