• “Компани хэрхэн байгуулах & Start up” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

    Огноо:
    МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсээс ХЗС-ийн Практик сургалтын төвтэй хамтран багш, ажилтан, оюутнуудад зориулж Мягмар гараг бүрийн 16:00 цагаас Номын сангийн 403 тоотод хууль, эрх зүй, гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. 2018 оны 12 дугаар сарын 4-ний Мягмар гарагт “Компани хэрхэн байгуулах & Start up” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
  • “МУИС-ийн Индэр” боллоо

    Огноо:
    “МУИС-ийн Индэр” лекц, уулзалтын зорилго нь улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхитэй оролцоо, бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх билээ. Лекц, уулзалтын энэ удаагийн зочноор МУИС-ийн профессор, Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лабораторийн эрхлэгч А.Энхбаяр “Шинжлэх ухаан, инновацид суурилсан бизнес”  сэдвээр ярилцлаа.  Проф А.Энхбаяр илтгэлдээ Монгол залуучуудын ур чадвар,…
  • “Хүний нөөцийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг” зохион байгууллаа

    Огноо:
    МУИС нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд, төгсөгчдийг мэргэшүүлж чадавхжуулах, ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжийн удирдлага хүний нөөцийг чадавхжуулах, шинэ мэдээллээр хангах, суралцагсдын карьер хөгжлийн төвийг байгуулахад бэлтгэх, суралцагсдыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын тэргүүлэх ажил олгогч байгууллагуудын “Хүний нөөцийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг”-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-нд зохион байгууллаа. Тус…
  • МУИС-д суралцдаг гадаад оюутнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав

    Огноо:
    2018 оны 12 дугаар сарын 3-ны 16.00 цагаас МУИС-д суралцдаг гадаад оюутнуудад Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Саруултуяа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хар тамхины тухай ойлголт, хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх тухай яриа таниулга хийлээ.
  • Мэргэжлийн чиг баримжаа олгох “Ажил олгогч-Оюутнууд”-ын форум зохион байгуулав

    Огноо:
    Франц хэлтэн Их, дээд сургуулийн холбоо, Монгол Улсын Их Сургууль, Франц-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч “Ажил олгогч-оюутны Анхны уулзалт” форумыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Уг уулзалтад МУИС болон Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв, МУИС болон Франц-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай байнга хамтарч ажилладаг ажил олгогч, компани, аж ахуйн нэгжүүд хамтран оролцсон юм.…
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаадах өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгууллаа

    Огноо:
    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж байна. НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэршээлтэй иргэдийн оролцоо, тэгш байдлыг хангаж, эрх мэдэлжүүлэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Энэхүү уриалгын хүрээнд Монгол Улсын Их Сургууль, Хөгжлийн…
  • ХДХВ, ДОХ-ын эсрэг “Яг одоо шинжилгээнд” өдөрлөг зохион байгуулав

    Огноо:
    ДЭМБ-аас жил бүр 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-ын эсрэг өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ жилийн хувьд “Яг одоо шинжилгээнд” уриатайгаар дэлхий нийтээрээ зохион байгуулж байна. МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс,  Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хангамж үйлчилгээний газар, МУИС-ийн Эмнэлэг хамтран 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 10.00-15.00 цагийн хооронд ДОХ-ын эсрэг өдөрлөгийг хичээлийн 2-р байрны 2 давхарын вестибюльд зохион байгууллаа.…
  • Бээжингийн технологийн их сургуулийн 2019-2020 оны оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

    Огноо:
    Бээжингийн Технологийн  Их Сургууль (BIT) нь шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн салбарт тэргүүлэгч Хятадын топ их сургуулиудын нэг юм. МУИС –д суралцагч докторантур, магистантур, бакалаврт  суралцагч  оюутнуудад  зориулан 2019-2020 оны хичээлийн жилийн China Scholarship Council  тэтгэлэгт  хөтөлбөрийг зарлаж  байна. Суралцах хугацаа: Оюутан солилцоо 1-2 улирал, Магистрын хөтөлбөрт 2 жил, PhD хөтөлбөрт 4 жил Хамрагдах оюутны тоо: магистр, докторын  3 оюутан , оюутан солилцоогоор…
  • Элэгний B, C вирусын илрүүлэг, шинжилгээнд хамрагдахыг урьж байна

    Огноо:
    “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд Оюутан, төгсөгчийн хэлтэс, ХҮГ, МУИС-ийн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл хамтран МУИС-ийн нийт багш, ажилтнууд, оюутнууд Та бүхнийг  Элэгний B, C вирусын илрүүлэг, шинжилгээнд хамрагдахыг урьж байна. Мөн СБД-ийн ЭМН-ийн эмч нар биеийн жин тодорхойлж, зөв хооллолтын зөвлөгөө өгч байна. Та бүхэн өргөнөөр хамрагдана уу. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай болохыг анхаарна уу. Хаана:…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар