МУИС-ийн залуу эрдэмтдийн индэр хөтөлбөр цуврал лекц, уулзалт болно
Огноо:
NUM-SPEAKER SERIES-залуу эрдэмтдийн индэр хөтөлбөрийн ээлжит зочноор МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш доктор Н.Отгонсайхан оролцож, “Гаалийн тарифийн зохицуулалт ба төсвийн орлого бүрдүүлэлт” сэдвээр илтгэл тавих тул эрхэм судлаач багш нар, докторанд, магистрант, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Доктор Н.Отгонсайхан нь 2013 онд ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургуулийг Эдийн засгийн ухааны доктор зэрэгтэйгээр төгссөн. 2010 оноос Худалдааны…
М.Золжаргал: Кириллээс монгол бичигт хөрвүүлэх программ бүтээлээ
Огноо:
Монгол Улс 1946 оноос хойш кирилл үсгийг Монголын албан ёсны бичиг болгосон. Үүнээс хойш бид Монгол бичгээ өв соёлоо хэмээн эрхэмлэн дээдэлж, төрийн зарим бичиг хэрэг, тамга тэмдэгтээ ашигласаар байгаа билээ. Уламжлал соёлоо орчин үеийн техник, технологитой хослуулан хадгалан авч үлдэхээр санаачилга гарган кириллээс монгол бичигт хөрвүүлэх программ бүтээсэн залуусын төлөөлөл, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш М.Золжаргалаас цөөн хором…
Төслийн менежментийн системийн сургалт амжилттай болж өнгөрлөө
Огноо:
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлд Б.Болдгив удирдагчтай “Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төсөл шалгарсан юм. Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Судалгааны төслийн менежментийн систем (RPMS)” сургалтыг МУИС-ийн 1-р байрны 208 тоот өрөөнд 14 цагт амжилттай зохион байгуулагдлаа.…
Т.Бэгзсүрэн: Монгол улс анх удаа хиймэл дагуулах хөөргөх гэж байна
Огноо:
Дэлхий дахин инновацийн давалгаа хүчээ авч байгаа энэ үед Монгол улс ч мөн цаг үеэсээ хоцрохгүйн тулд шинэлэг технологиудыг дотооддоо санаачлан, бүтээж байна. Өчигдөр “Мэдээлэл технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи” болгон өөрчилж, МУИС болон ШУТИС, “Шинжлэх ухааны парк-Биотехнологи”, ХААИС хамтран шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр хамтрахаар болсон тухай мэдээлсэн. Энэ хүрээнд бид МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийн судлаач…
Огноо:
Монгол улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд инновацийн орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн баримтуудыг боловсруулан, бодит ажил хэрэг болгох үүднээс их сургуулийн багш, судлаач, оюутнуудыг өөрийн бүтээлч шинэ санаа, судалгаа шинжилгээний үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүнээ хөгжүүлэн гарааны компани байгуулах, улмаар дэлхийн зах зээлд гаргах орчин нөхцөлийг бүрдүүлэх Шинжлэх ухааны паркийг байгуулан хөгжүүлэх шийдвэр гаргасан нь өнөөдөр биелэлээ олоод байна. Монгол…
Тэмцээний гараагаа амжилттай эхэллээ
Огноо:
Манай сургуулийн волейболын эмэгтэй шигшээ баг 2016 оны оюутны УАШТ-ны эхний тоглолтоо Их засаг ОУИС-ийн багтаа хийж 2:0 харьцаатай хожин тэмцээнээ амжилттай эхэллээ. Дараа дараагийн тоглолтонд нь амжилт хүсье.
“Судалгааг дэмжих жил”-ийн санхүүжилтийн тайлан
Огноо:
Монгол Улсын Их Сургууль 2015 оныг “Судалгааг дэмжих жил” болгон зарлаж, эрдэм шинжилгээний олон улсын түвшний үзүүлэлтээ нэмэгдүүлэх зорилго тавьж ажилласан билээ. Энэ ажлын хүрээнд МУИС-ийн төсөвт 800 сая төгрөг төсөвлөж, өндөр түвшний судалгааны төсөл болон залуу судлаачдын салбар дундын хамтарсан судалгааны төслийг дэмжих, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үйл ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, профессор болон дэд профессор багш нарт судалгааны…
Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон мэдээлэл хийлээ
Огноо:
Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон СБД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн ЭМД-ын мэргэжилтэн н.Энхчимэг, н.Ихбаяр, Орлого бүрдүүлэлт шимтгэлийн албаны дарга н.Эрдэнэчимэг нар ЭМД-ын шинэчилсэн хуулийн тухай мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар хийсэн товч танилцуулга: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дэлгэрэнгүй танилцуулга: [gview file="http://student.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/EMD_law_heregjilt_2016_Deed-surguuliud.pptx"]
Монголын ёс заншил уламжлалын өдөрлөг зохиов
Огноо:
МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс хамтран Монгол ёс заншил, уламжлалын суртачлах “Үндэсний өв соёлын” өдөрлөгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Үндэсний өв соёлын өдөрлөгөөр оюутан суралцагчид: Монгол өв соёл, уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалж, дархлахад залуу үеийн оролцоо, хандлага маш чухал болохыг онцолж, Үндэсний их сургуулийн оюутны үүрэг хэмээн хүндэтгэн дээдэлж, олноороо тэмдэглэн өнгөрүүлж оюутан залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, харилцан…
Монголын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэе
Огноо:
МУИС-ийн оюутан та бүхэн Монголын Оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэе. Дашрамд дурдахад энэхүү тэмдэглэлт өдрөөс гадна жил бүрийн аравдугаар сарын 5-нд Монголын Оюутны өдөр, 11 дүгээр сарын 17-нд Олон улсын Оюутны эрхийн өдөр болдог билээ. МУИС-ийн Оюутны алба