Огноо:
Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013…
Огноо:
Сэдэв: Хоризон төслийн тэтгэлэг – Антибиотикийн зохистой хэрэглээ Эцсийн хугацаа: 17 .08. 2016 17:00:00 (Брусселийн цагийн бүсээр): Хамрах хүрээ: Антибиотикийн зохистой хэрэглээ HORIZON 2020 тэтгэлэг нь 1 сая евро бөгөөд дараах шаардлагыг хамгийн ихээр хангаж буй хувь хүн болон баг хамт олонд олгогдох болно. Амьсгалын дээд замын халдварын үед эмчилгээ хийлгэж буй өвчтнүүдийг антибиотик хэрэглэхгүйгээр эдгээж болох эсэхийг тодорхойлох богино…
Ernst Mach EURASIA-PACIFIC UNINET тэтгэлэг зарлагдлаа
Огноо:
Европ Ази номхон далайн улсуудын их дээд сургуулиудын холбооны Ernst Mach EURASIA-PACIFIC UNINETтэтгэлэг зарлагдаж байна. 2002 оноос UNINET төсөл Монголд хэрэгжиж байгаа билээ. Уг төсөл нь Австрийн засгийн газраас гадаад бодлогын хүрээнд олон улсын дээд боловсролын хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг юм. UNINET төслийн хүрээнд монголын их дээд сургуулиуд болон ШУА-ийн нийт 200 гаруй багш доктор болон докторын дараах сургалтын тэтгэлэгт хамрагдаад байна.…
Унгарын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Огноо:
Унгарын засгийн газраас 2013 онд хэрэгжүүлж эхэлсэн Унгарын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Энэхүү тэтгэлэгийг сургалтын бүх төвшинд /бакалавр, магистр, доктор/ олгодог. Энэ тэтгэлэгт: – Сургалтын төлбөр төлөхгүй /элсэлтийн бүртгэлийн хураамж төлнө/ – Сар бүрийн стипенд – Дотуур байраар хангана. Эсвэл байрны төлбөрт зориулан мөнгөн тэтгэлэг олгоно – Эрүүл мэндийн даатгал багтана. Хэрэв та бүхэн энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл http://www.tka.hu/international-programmes/2966/stipendium-hungaricum/ линкээр орж…
Огноо:
Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудынхаа сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA), Магистр (MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрт Монгол улс 2008 оноос хойш оролцож байгаа бөгөөд Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны газраас Монгол улсын сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 2016 оны элсэлтийг нээлттэй зарлаж…
МУИС-ийн оюутан, суралцагчдын тэтгэлэгт хамрагдсан байдал
Огноо:
2015-2016 оны хичээлийн жилийн I хагасын байдлаар 174 оюутан МУИС-ийн тэтгэлэгт хамрагджээ. Монгол улсын их сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилийг “Оюутны хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгийн тоо, хэмжээг эрс нэмэгдүүлж, МУИС өөрийн санхүүгийн эх үүсвэрээс энэ хичээлийн жилийн эхний хагаст нийт 174 элсэгч, суралцагч, судлаачдад тэтгэлэг олгосон байна. 2015-2016 онд МУИС-ийн суралцагчдад олгогдсон нийт тэтгэлэгийн…
Япон улсын Васеда Их Сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа
Огноо:
МУИС болон Япон улсын Васеда Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна. Шаардлага : МУИС-ийн 1, 2, 3 дугаар түвшний оюутан байх Голч оноо 3.0 буюу түүнээс дээш Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх Бүрдүүлэх материал: Бүрдүүлсэн материалуудын жагсаалт татах Өргөдлийн маягт татах…
Нийгата их сургуулийн мэдээллийн өдөрлөг болно
Огноо:
Япон улсын Нийгата их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газар Нийгата их сургуульд магистр, докторын сургалтанд элсэхийг хүссэн оюутан багш болон сонирхсон хүмүүст 2016 оны 3 дугаар сарын 4-нд мэдээлэл өгнө. Мэдээллийн өдөрлөг “Туушин” зочид буудлын 305 тоотод болно.