• “МОНЦАМЭ Англи Хэлний Олимпиад”

    Огноо:
    Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлаг Монгол Улсын гадаад сурталчилгааг хөгжүүлэх, залуучуудын англи хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэх, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн боловсон хүчнийг өргөтгөх зорилготойгоор “МОНЦАМЭ Англи Хэлний Олимпиад”-ыг зарлаж байна.
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ХЗС-ийн “Урлагийн бага наадам” амжилттай боллоо.

    Огноо:
    Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын “Урлагийн бага наадам” 2023 оны 03 сарын 12-ны өдөр МУИС-ийн 2-р байрны А зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн бага наадам нийт 7 төрөл байснаас 5 төрөл зохиогдож, сургуулийн шилдгүүдийг тодруулсан бөгөөд язгуур урлаг, гоцлол дуу, гоцлол хөгжим, хамтлаг дуу, уран уншлага төрлүүдэд тэргүүн, дэд, гутгаар байр шалгаруулж медаль…
  • “ОЮУНЛАГ ОЮУТАН -2023 ” САЛБАР ХУРАЛДААН               

    Огноо:
    Оюутан хөгжил хөтөлбөрийн хүрээнд оюутан залуусыг эрдэм шинжилгээний ажлын арга барилд суралцуулах, судалгааг дэмжих, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй   “ОЮУНЛАГ ОЮУТАН -2023 ”          САЛБАР ХУРАЛДААН                2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр АШУҮИС-ийн "Оюутны соёлын төв"-д Эрхэм хүндэт оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу. ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
  • 2022-2023 оны хичээлийн жилийн ОУХНУС-ийн “Урлагийн бага наадам” амжилттай боллоо.

    Огноо:
    Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын “Урлагийн бага наадам” 2023 оны 03 сарын 05-ны өдөр МУИС-ийн 2-р байрны А зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн бага наадам нийт 7 төрөлд зохиогдож, салбар сургуулийн шилдгүүдийг тодруулсан бөгөөд язгуур урлаг болон хөгжмийн төрөлд цом гардуулж, хамтлаг дуу, цэнгээнт бүжиг, чөлөөт бүжиг, гоцлол дуу, уран…
  • 2022-2023 оны хичээлийн жилийн БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН “Урлагийн бага наадам” амжилттай боллоо.

    Огноо:
    Монгол Улсын Их Сургууль – Бизнесийн Сургуулийн Оюутны Урлагийн бага наадам 2023 оны 03 сарын 04 -ний өдөр Хичээлийн II байрны 343 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Ур чадвар, мэдрэмж, гоо зүйг илтгэдэг уг уралдаанд 8 багийн 100 гаруй авьяаслаг оюутнууд Гоцлол дуу, Хамтлаг дуу, Язгуур урлаг, Чөлөөт бүжиг, Цэнгээнт бүжиг, Гоцлол болон хоршил хөгжим, уран уншлага гэсэн долоон төрлөөр…
  • “DX Cup 2023” тэмцээнд оюутан залуусыг урьж байна

    Огноо:
    Тус тэмцээн нь “Цахим шилжилтийн теxнологи буюу Хиймэл оюун, Юмсын Интернэт, Метаверс, Үүлэн Теxнологи, Робот, Блокчэйн, Кибер аюулгүй байдал болон Дрон, сансрын теxнологи” болон “Бүтээх уxаан” ашиглан бүтээл (хялбаршуулсан загвар) зохион бүтээж, “Бизнесийн загвар” гарган танилцуулах бизнес төслийн уралдаан юм. Татах [1.21 MB]   Бүртгүүлэx линк: https://forms.gle/avpBqamtW1r8phEy5 Жич: Google Form-д бүртгүүлэхдээ Google аккаунтаар нэвтэрсний дараа бүртгүүлэхгүй бол хадгалагдахгүйг анхаарна уу.
  • МУИС-ийн 78 дахь өвлийн төгсөлт, Эрдмийн баяр боллоо

    Огноо:
    Монгол Улсын Их Сургууль нь 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн  84 дүгээр тушаалаар анхны төгсөлт хийснээс хойш 81 жилтэйгээ золгож,  2022-2023 оны хичээлийн жилд 78 дахь удаагийн эрдмийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.   2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийг төгсөж буй докторын зэрэгтэй 16, магистрын зэрэгтэй 351, бакалаврын зэрэгтэй 604, нийт 971 төгсөгчдөд…
  • МУИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд урьж байна

    Огноо:
    Монгол Улсын Их Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлт 78 дах удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд хичээлийн 2-р байрны А танхимд  /343/ зохион байгуулагдана. МУИС-ийн Ректорын 1946 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн  84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө 100,000 гаруй суралцагч…
  • Витаминжуулалтын аян зохион байгууллаа

    Огноо:
    Улирлын томуугийн идэвхжилийн үе ид өрнөж байгаа саруудад оюутан залуусыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор Оюутан төгсөгчийн хэлтэс нь витаминжуулалтын аян өрнүүлж, МУИС-ийн 5 оюутны дотуур байранд амьдарч буй 1550 гаруй суралцагчдад витамин С, Е болон ханиад томуугаас сэргийлэх, дархлаа дэмжих цай, үрэл бүхий витамины багц бэлэглэлээ.  
  • МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессын хүсэлтийн дагуу ангийн дарга нарын уулзалтыг зохион байгууллаа

    Огноо:
    Өнөөдөр /2022.12.23/ МУИС-ийн Захиргаа, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгрессын хүсэлтийн дагуу сургалтын төлбөртэй холбоотойгоор ангийн дарга нарын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад МУИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Очирхуяг, Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нар оролцож сургалтын төлбөрийн талаар болон бусад асуудлаар оюутнуудын санал хүсэлтийг сонсож, тайлбар тодруулга хийлээ. МУИС-ийн Захиргаанаас оюутнуудад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, санал…
Сул хараатай иргэдэд зориулсан хувилбар Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар