МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн “УРЛАГИЙН ИХ НААДАМ 2024”-д ОУХНУС-ийн баг тэргүүн байр эзэллээ
Огноо:МУИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн “УРЛАГИЙН ИХ НААДАМ 2024” амжилттай зохион байгуулагдлаа. Урлагийн их наадамд
- Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар
- Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбар
- Шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбар
- Бизнесийн сургууль
- Хууль зүйн сургууль
- Улс төр судлал, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
- Инженер технологийн сургууль
- Мэдээллийн технологи, электроникийн сургууль
- Зүүн бүсийн салбар Дорнод сургуулийн оролцогч нар оролцлоо.
МУИС-ийн 9 бүрэлдэхүүн, салбар сургуулийн нийт 300 гаруй авьяаслаг оюутан залуус оролцож авхаалж самбаа, авьяас чадвараа сорьж өрсөлдлөө.
Танхим дүүрэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн халуун алга ташилтаар бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү наадмын нээлтэд Оюутны хөгжлийн бодлогын газрын дарга В.Дашдаваа Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг; Оюутны хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг болон тус наадмын зохион байгуулалтад хамтран ажилласан МУИСОХ, Оюутан Конгрессын оюутан залуус нар оролцлоо.
Урлагийн их наадмын шүүгчээр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА Гэрэлсүх, СУИС-ийн уран бүтээл, инновацын албаны Уран бүтээл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Voice of mongolia шоуны шилдэг оролцогч, Дуучин А.Ууганзаяа болон Бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер Б.Алтанхөлөг нар шүүгчээр ажиллааа.
Сургууль сургуулийн “Оюутны урлагийн бага наадам”-аас шигшигдэн гарч ирсэн оюутнуудын тоглолт бүр үзэгчдийн таашаалд хүрч, мэргэжлийн түвшний дуучин, жүжигчнээс дутахааргүй авьяас чадвартай байна гэсэн үнэлэлтийг шүүгчид хэлж байсныг дурдахад таатай байна.
Мэндчилгээ, гоцлол дуу, ардын болон язгуур урлаг, хөгжим, цэнгээнт бүжиг, хамтлаг дуу, хамтлаг бүжиг/чөлөөт/ гэсэн 7 төрлөөр өрсөлдөж, нийт багийн дүнгээр
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_8122-1024x683.jpg)
1-р байранд Улс төр судлал, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн хамт олон
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_8104-1024x683.jpg)
2-р байранд Бизнесийн сургуулийн хамт олон
3-р байранд Хууль зүйн сургуулийн хамт олон тус тус байрыг эзэлж бусдыгаа манлайлж өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.
Мэндчилгээ:
- 1-р байр Бизнесийн сургууль
- 2-р байр УТСОУХНУС
- 3-р байр ХЗС
Гоцлол дуу:
- 1-р байр Зүүн бүсийн Дорнод сургуулийн оюутан Э.Чинхүслэн
- 2-р байр Бизнесийн сургууль
- 3-р байр УТСОУХНУС
Гоцлол хөгжим:
- 1-р байр УТСОУХНУС
- 2-р байр Бизнесийн сургууль
- 3-р байр Хууль зүйн сургууль
Хамтлаг бүжиг
- 1-р байр УТСОУХНУС
- 2-р байр Бизнесийн сургууль
- 3-р байр ШУС-ийн Байгалийн ухааны сургууль
Ардын болон язгуур урлаг
- 1-р байр ШУС-ийн Байгалийн ухааны сургууль
- 2-р байр УТСОУХНУС
- 3-р байр Хууль зүйн сургууль
Хамтлаг дуу
- 1-р байр Бизнесийн сургууль
- 2-р байр УТСОУХНУС
- 3-р байр Хууль зүйн сургууль
Чөлөөт бүжиг
- 1-р байр ШУС-ийн Нийгмийн ухааны сургууль
- 2-р байр Бизнесийн сургууль
- 3-р байр УТСОУХНУС
МУИС-д суралцаж байгаа 21000 гаруй оюутнаас өөрсдийн авьяас чадвараараа шалгарч манлайлан оролцож, үлгэр дуурайлал болсон наадмын оролцогч бүр ялагч юм шүү.
Нийт оролцсон оюутан, залуучууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
МУИС, ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_6228-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7811-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7873-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7912-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7967-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7988-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_8003-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_8034-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_8081-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_8101-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_6559-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_6708-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_6884-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_6917-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7031-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7142-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7192-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7322-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7471-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7525-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7642-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7665-1024x683.jpg)
![](https://student.num.edu.mn/wp-content/uploads/2024/05/IMG_7693-1024x683.jpg)